Connect with us

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ “Өнөөдөр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй хоёрдахь холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна.

Хамтарсан Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцээрийг соёрхон баталсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намууд, Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүд Та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Өнөөдөр Монгол улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлд эрчимтэй хөгжлийн шинэ эрин эхэлж байна.
Монгол улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, “Монголын За бол андгай” хэмээх язгуурын зарчмаа хатуу баримтлах болно.
Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдах, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цаг үед Монгол улсын экспорт нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана.
Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтад орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш Монгол Улс байх болно” гэв.

Улс төр

Г.Занданшатар “Эвслийн Засгийн газар” байгуулна

Published

on

Өнгөрсөн долоо xоногт эрx баригч МАН-ын бага xурлаас Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт цаашид итгэл xүлээлгэx боломжгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд УИX-ын нэгдсэн чуулганаар түүнийг огцруулсан.

Xарин түүний xалааг УИX-ын дарга асан, Ерөнxийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар авсан юм.

Олон нийт болон МАН-ын гишүүдийн зүгээс Г.Занданшатар энэ удаад МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг байгуулж өөрийн танxимыг бүрдүүлэx болов уу гэж xарж байв.

Гэвч ерөнxий сайдаар томилогдоод удаагүй байгаа Г.Занданшатар УИX-д суудалтай XҮН, ИЗНН, Үндэсний Эвсэлд xамтарсан засгийн газар байгуулаx санал тавьж албан бичиг xүргүүлсэн байна.

Монгол улс төрийн xоёр даxь том нам xэмээгддэг Ардчилсан намын зүгээс Засгийн газарт даxин xамтарч ажиллаxгүй гэдэг байр сууриа илэрxийлсэн байдаг.

Xарин XҮН намын зүгээс даxин Засгийн газарт xамтарч ажиллаx санал тавьбал Төлөөлөx зөвлөлийн xурлаараа уг асуудлыг авч xэлэлцэнэ гэсэн юм.

ИЗНН-ын туxайд гэвэл Засгийн газарт xамтарч ажиллаx тал дээр одоогийн байдлаар тодорxой xариу өгөөгүй байгаа бол Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын зүгээс Засгийн газарт xамтран ажиллаx итгэл алга xэмээн байр сууриа илэрxийлж байв.

Ямартай ч удаxгүй өөрийн танxимыг бүрдүүлж засгийн газраа байгуулаx ёстой Г.Занданшатар эвслийн засгийн газар байгуулж ажиллаx xүсэлтэй байгаа байгаа нь УИX-д суудалтай гурван намд албан бичиг явуулснаар тодорxой xарагдаж байгаа бөгөөд XҮН намын дарга Т.Доржxандын зүгээс Засгийн газарт xамтарч ажилааx сонирxолтой байгаа гэдгээ өмнө нь илэрxийлж байсан билээ.

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч Хүрэлсүхийг төрийн эргэлт хийсэн хэмээн олон улсад мэдэгдэв

Published

on

By

Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч Хүрэлсүхийг төрийн эргэлт хийсэн хэмээн олон улсад мэдэгдэв


📰 Оршил

Монгол Улсын Ерөнхий сайд асан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Их Британийн нэр хүндтэй The Times сонинд ярилцлага өгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийн засгийн газрыг унагаах зорилготой төрийн эргэлт зохион байгуулсан хэмээн ил тод мэдэгдэв. Энэ нь Монголын улс төрийн өндөр түвшинд үүсээд буй үл итгэлцэл, эрх мэдлийн төлөөх тэмцэл хилийн чанадаас ил болж буй анхны тохиолдол юм.


📌 Гол мэдэгдлүүд

  • Оюун-Эрдэнийн хэлснээр:

    • “Ерөнхийлөгч Хүрэлсүх 2021 онд Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, улмаар төрийн тэргүүний суудалд очсон ч, жинхэнэ эрх мэдлийг хадгалсаар ирсэн”.

    • “2024 оны эцсээр Путинг Монголд айлчлахыг дэмжсэн Хүрэлсүхийн шийдвэрийг шүүмжилсний дараагаар, органик мэт харагдах smear кампанит ажил түүний эсрэг өрнөсөн”.

    • “Уг кампанит ажлыг Хүрэлсүхийн хүрээлэл, түүний холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зохион байгуулсан бөгөөд эцэст нь Оюун-Эрдэнийг “итгэлгүй болгох” санал хураалтаар унагажээ.”

    • “Түүнийг огцруулах үйл явц нь үнэн хэрэгтээ төрийн эргэлтийн шинжтэй, ардчиллыг үгүйсгэсэн үйлдэл байсан гэж үзэж байна” гэжээ.


🏛️ Улс төрийн орчин: Дотоод зөрчил, эрх мэдлийн тэмцэл

Монголын улс төрийн орчинд нэг намын доторх фракцуудын зөрчил сүүлийн жилүүдэд эрчимжиж, намын дотоод удирдлага, гадаад бодлогын чиг баримжаа хүртэл хоёр туйлд хуваагдаж ирсэн. Оюун-Эрдэнэ бол өөрийгөө шинэчлэгч, парламентын засаглалыг бэхжүүлэгч гэж тодорхойлдог байсан бол, Хүрэлсүх нь ард түмний нэгдмэл лидер, харьцангуй төвлөрсөн засаглалын талд байгаа гэж олон нийт дүгнэдэг.

Оюун-Эрдэнэ:

  • “Шинэ сэргэлтийн бодлого”, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг түлхүү дэмжиж байсан

  • Гэхдээ олон нийтийн зүгээс “популист”, бодит үр дүнгүй гэж шүүмжлэл дагуулсан

Харин Хүрэлсүхийн улс төрийн арга барил нь:

  • Тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг илүүд үзэх

  • Ард түмэнд хандсан, сүрдүүлэл, төгс мессеж түгээх чадвараараа онцлогтой


🌍 Олон улсын оролцоо ба Путин

Оюун-Эрдэнэ ярилцлагадаа У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэмжигч хэмээн тодотгож, Хүрэлсүхийн нэр дээр “post-soviet authoritarianism”-ын хэв маяг илэрч байгааг онцолсон. 2024 оны сүүлчээр Путин Монголд айлчилсан нь:

  • Олон улсын хоригийн нөхцөлд орших Путинд дипломат жин нэмэх боломж болж өгсөн

  • Харин дотооддоо ардчилал, тусгаар тогтнолын зарчимд эргэлзээ төрүүлсэн үйл явдал болсон гэжээ.


🔎 Дүн шинжилгээ: Монголын ардчиллын сорил

Оюун-Эрдэнийн энэ мэдэгдэл нь Монголын ардчилсан тогтолцоо заналхийлэлд орсон эсэх тухай анхааруулга төдийгүй, эрх мэдлийн төвлөрөл бодитоор өрнөж буйг харуулж байна. Түүний хэлснээр:

  • Ерөнхийлөгч одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр дахь удаагаа нэр дэвших боломж бүрдүүлэхээр зорьж буй.

  • Энэ нь ардчиллын үндэс болсон хязгаарлалт, тэнцвэрийн зарчимд сөргөөр нөлөөлнө.

📌 Хэрвээ Хүрэлсүх 2028 онд дахин нэр дэвших боломжтой болбол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн засаглал улам бэхжиж, парламентын үүрэг суларна хэмээжээ.


🧭 Цаашдын чиг хандлага

  • Гадаад орчин: Энэ мэдээ гарсань барууны хэвлэлүүд Монголын дотоод улс төрийн асуудлыг анхаарч эхэлснээр, Монгол Улсын  ардчилал, геополитикийн тэнцвэрт байдалд олон улсын анхаарал нэмэгдэж магадгүй,

  • Дотоод улс төр: МАН дотроос шинэ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх үйл явцад хүчний төвшингүүд сэлгэгдэх, шинэ фракцууд хүчээ авах магадлалтай.

  • Үндсэн хууль: Ирэх 1–2 жилд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг өөрчлөх санал дахин хүчтэй яригдаж, улс төрийн тогтвортой байдалд сорил болж болзошгүй байна


🔚 Дүгнэлт

Оюун-Эрдэнийн The Times-д өгсөн ярилцлага бол Монголын улс төрийн ил харагдаж байсан мөргөлдөөн олон улсын тавцанд “төрийн эргэлт” хэмээн тодорхойлогдон гарч ирсэн анхны тохиолдол боллоо. Ардчиллын хувь заяа, эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн ирээдүй зэрэг асуудал одоо бүр илүү хурц, ил тод яригдах болно.

🕊️ Монголын ардчилал хамгаалагдаж үлдэх үү, эсвэл төвлөрсөн тогтолцооны тийш хазайх уу?

Энэ асуулт одоо Монголын ард түмэн, төрийн түшээдийн өмнө тулгараад байна.

Тус мэдээний хариу мэдээтэй танилцах бол: Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн – Guren News Media Group


📝 Эх сурвалж:

Дэлгэрэнгүй

Улс төр

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Published

on

Thethimes.com сайтад “В.Путиний хамсаатан Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцрууллаа” гэх утга бүхий нийтлэл нийтлэгдсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг өөрийн цахим хуудастаа тайлбар оруулжээ.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм.

The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Манай нийгэм, дотоод улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц нь шударга ёсыг нэхсэн ард түмний хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Ингэхдээ ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар, шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв.

Монголын парламент ард түмнээ төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ардчилсан зарчим, эрх зүйт ёсыг баримтлан хэнээс ч хараат бусаар ажиллаж, зохих шийдвэрээ гаргаж байгаа. Энэ хүрээнд ч шинэ Ерөнхий сайдыг зохих хууль, журмын дагуу томилсон. Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон билээ.

Гэтэл дээрх ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн бусад байгууллага бодит байдлыг олон талаас нь, баримтад тулгуурлан мэдээлсэн. Нөгөөтээгүүр, монголын иргэд, олон нийт гадаадын хэвлэлд гарсан аливаа мэдээллийг шууд эх сурвалжаас нь авч, бодит байдалтай нь харьцуулан үнэлж цэгнэх боловсрол, мэдлэг, соёлтой. Ийм ч учраас дээрх мэдээлэл үнэнтэй нийцэхгүй байгааг олон нийт ойлгож, үзэл бодлоо илэрхийлж, буруушаахын зэрэгцээ монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна.

Монгол Улс 1990 онд ардчиллыг сонгож, иргэний эх чөлөө, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэсэн эрх зүйт төрийн тогтолцоогоо бий болгосон. Энэ хугацаанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүгийн асуудалд олон ургалчаар хандаж, санал зөрөлдөөн гарах тохиолдол байсан. Харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбогддог гадаад бодлого, харилцаанд олон нийт, улс төрийн намууд эв эетэй нэгдмэл байж ирсэн. Гуч гаруй жилийн тэртээ бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын суурь зарчмуудаа тодорхойлж, өнөө хүртэл хэлбэрэлтгүй дагаж ирсний дүнд аливаа эрсдэл, аюул, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж чадсан билээ.

Гэтэл улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх, цаашилбал тусгаар, тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэдгийг дахин онцолж байна” гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.