Улс төр
АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Төрийн өмчит компаниудын орон тоог нэмж, бүтэц данхайж байгаа асуудлыг АН-ын бүлгийн хурлаар ярилаа. АН сонгуулийн өмнө хэлж байсан Монголын төр аль болох цомхон бүтцээр, үр дүнтэй ажиллах ёстой гэж. Төсөв түүхэн дээд хэмжээнд тэлж байна. Яг хэдэн хүнийг яаж томилсон гэдэг мэдээлэл бидэнд одоогоор алга. Энд зөвхөн томилгоо ярихаас илүү системээр нь өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн дагуу бол УИХ төрийн гол шийдвэрийг гаргах ноён нуруу байх ёстой. Гэхдээ харагдахгүй л болохоос биш бид өнгөрсөн 30 жилд ухралт хийжээ. УИХ-ын толгой дээр Ерөнхий сайд гараад суучихжээ. Тэрбээр “Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг” гэсэн зарчмыг эвдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд хуралдааны “толгой” дээр гарч суудаг нэг ч парламентын засаглалтай орон байхгүй. Тиймээс бид чуулганы танхимд Ерөнхий сайд 126 гишүүдийн нэг учраас бусад гишүүний дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барих гэж байна.
Төрийн албаны чиг үүрэг давхардуулсан асуудлаар С.Цэнгүүн гишүүн судалгаа хийж, сая бүлгийн хуралд танилцуулсан. Давхардсан орон тоог алга болгох, хуулиас давсан хэм хэмжээг цэгцлэх асуудлыг сууриар нь, эрхзүйн хүрээнд нь шийдэх ёстой. Төр аль болох цомхон улс оронд дарамтгүйгээр ажиллах ёстой. Сонирхлын зөрчилгүйгээр үр ашигтай ажилладаг байх ёстой. Дэгийг улам нарийн болгох хэрэгтэй гэдэгт хуулийн төсөл боловсруулаад яваа. Удахгүй УИХ-д өргөн барина гэлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ