Улс төр
Ж:Батзандан: “Эрдэнэт” үйлдвэрийн 26 хувийг ийш тийш шилжүүлсээр эцэстээ алга болсон
Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч БЭТ Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр Засгийн газрын эзэмшлийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 26 хувь нь алга болсон. Тухайлбал, 6.5 хувь нь иргэн Ж.Дамдинжавд, 10 хувийг “Мико холдинг” ХХК-д шилжүүлсэн. “Мико холдинг” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр байдаг. “Эрдэнэт концерн” дээр байсан 16 хувийг АНУ-ын компани руу шилжүүлээд, буцаагаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн байна. Үлдсэн 10 хувийг нь “Мико холдинг” буюу Ш.Отгонбилэг агсны эхнэр, хүүхдүүд эзэмшиж байгаа. ТӨК-ийн захирал хүн компанийнхаа хувийг эхнэр, хүүхдүүд рүүгээ шилжүүлээд өөрөө бурхны орон руу явсан гэсэн үг” гэв.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
