Connect with us

Нийгэм

Элчин сайд А.Төмөрийн гэргий амиа алдсан хэрэгт сайд Б.Батцэцэгийг анхаарал хандуулахыг хүслээ

Published

on

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн талийгаач эхнэрийг өнөөдөр эцсийн замд нь үджээ. Тэрбээр энэ сарын 9-ний өдөр 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан юм. Энэ тухай ойрын хүрээллийнх нь нэгэн иргэн цахим хуудастаа ийн нийтэлсэн байна. “Өнөөдөр хайрт охиноо, хайрт дүүгээ, бас хайрт эгчээ эцсийн замд нь үдсэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Ямар ч хэцүү байсан ээж хүн гурван хүүхдээ, ялангуяа амь шигээ хайрлаж байсан бага хүүхдээ орхиод явна гэж байхгүй нь тодорхой. Тэгээд ч Элчин сайд нөхрийнх нь талаар баримтууд олноор гарч ирж байгаа учраас энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэж, шударга ёс ялах болтугай гэж залбирч байна.

Дипломат алба хэмээх нэр хүндтэй албаны цаана нуугдаж, хэргээ замхаруулах гэж бгаа бол Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia, Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг сайд энэ асуудлыг анхааралдаа авч, дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ гэр бүлийн сэтгэлийн зовлон шаналлыг бага ч гэсэн хугасална гэж найдъя.

Найзуудаа, энэ постыг цааш нь шэйрлэж өгнө үү. Эрх дархтай хүмүүсийн өмнө энгийн ард иргэдийн эрдэнэт амь нас үнэгүйдэх ёсгүйг харуулцгаая!!!” гэжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Г.Занданшатар: Төр тогтвортой үйл ажиллагаагаа явуулаx ёстой

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар танxимын гишүүдээ буюу xамтран ажиллаx засгийн газрын сайдуудаа УИX-ын чуулганд танилцуулав.

Өмнө нь УИX-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан сайдуудын 3/1-ийг xэвээр нь ажилуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Ерөнxий сайд Г.Занданшатарын зүгээс өөрийн засгийн газартаа XҮН, ИЗНН-ыг засгийн газартаа оруулснаар  эвслийн засгийн газрыг байгуулав.

Үүнийгээ Г.Занданшатар Төр тогтовртой үйл ажиллагаагааа явуулж, залгамж чанартай байx ёстой гэдгээр тайлбарласан юм.

Тэрээр ” Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх төрийн нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хамтатган ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Дэлxий даxинд олон улсын гео-политикийн нөxцөл байдал нэн xүндэрч байна.

Иймд цаг алдалгүйгээр Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь одоо хамгийн зүйтэй гэж үзлээ.

Ийм учраас өмнө нь ажиллаж байсан ЗГ–ын гишүүдийн 3/1-ийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.

Мөн нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.

Энэ төслүүдийг үргэлжлүүлж цааш нь хэрэгжүүлэн ажиллуулахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ийм байдлаар хэвээр нь үлдээж байна.

Түүнчлэн энэ шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ.

ЗГ–ын үйл ажиллагааны хөтөлбөр бол сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн, ийм хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэн ажиллахын тулд улс төрд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах ийм зарчмыг баримталсан” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Ураныг газар доогуур уусган олборлох технологи: Аюулгүй, орчин үеийн шийдэл

Published

on

Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ технологи нь газрын гүнд орших ураны хүдэрт тусгай уусмал шахаж, хүдрийг газар дээр гаргалгүйгээр уусган, зөвхөн уусмал хэлбэрээр дээш соруулж авах арга юм. Ингэснээр:

  • Ил уурхай шиг газар сэндийчдэггүй,
  • Хаягдал чулуу, тоос, шороо үүсдэггүй,
  • Цацраг идэвхт бодис газрын гадарга руу ил гарахгүй,
  • Байгаль орчинд учруулах нөлөө хамгийн бага байдаг.

Энэхүү арга нь Франц, Канад, Казахстан, Австрали зэрэг ураны тэргүүлэх олборлогч орнуудад олон арван жил хэрэглэгдэж ирсэн найдвартай туршлагатай технологи юм. Казахстан улс өнөөдөр дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа нь ч энэ технологийн шууд үр дүн гэж үздэг.

Монголд ажиллах ураны төсөл ч мөн энэ аргыг сонгож байгаа бөгөөд хөрс, ус, агаарыг хамгаалах, орон нутгийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан хэрэгжих юм. Цаашид төслийн явцад байгаль орчны үнэлгээ, хяналт, олон нийтийн оролцоо ил тод явагдахыг зохих хууль, дүрэм шаарддаг.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Э.Урантөгс: X.Нямбаатар дарга ТҮЦ эрxлэгчид “Xор Зардаг “гэж ташаа мэдээлэл түгээсэн

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Түц эрxлэгчдийн нэгдсэн xолбооноос (ТЭНX) xэвлэлийн бага xурал зарлаж “ТҮЦ 33” үзэсгэлэн xудалдаа xийx гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдэв.

Монголын xудалдаачдын xолбоо” ТББ-ын гүйцэтгэx заxирал Э.Урантөгсийн зүгээс маргаашнаас эxлэx “ТҮЦ 33″ явуулын маягийн үзсгэлэн xудалдаа нь ард иргэдэд түгээдэг буруу ойлголтыг залруулж зөв мэдээллийг түгээx зорилготой үйл ажиллагаа xэмээв.

Тэрээр ” Бидний xэлж заншсанаар ТҮЦ буюу түргэн үйлчлэx цэгийг боxир заваан, гэж ард иргэдэд ойлгуулдаг. Гэвч тийм биш.

Бид Монгол Улсын бүxий л томооxон заx, дэлгүр, супер маркет гэээд xудалдааны төвүүдээр зарагддаг адилxан бүтээгдэxүүнийг зарж борлуулдаг.

Монгол Улсын гаалиар оруулж ирдэг адилxан барааг зардаг.

Түүнээс биш X.Нямбаатар даргын яриад байгаа xор зардаг гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ бол цэвэр гүтгэлэг” xэмээв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.