Тайландад Монгол Улсаас суугаа Элчин сайд А.Төмөрийг эгүүлэн татахаар болсон байна. Энэ шийдвэр Ерөнхийлөгчийн зарлиг албажиж гарснаар хэрэгжих юм. Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр түүний гэргий амьдарч байсан 17 давхар барилгаасаа унаж амиа алдсан юм. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ” Элчин сайд А.Төмөртэй ярьсан. Эхнэр нь осолдсон хэргийн урьдчилсан дүгнэлт золгүй явдал гэж гарсан гэсэн. Би түүнд итгэж байгаа Цаг нь болохоор өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгнө гэсэн. Талийгаачийн ар гэрийнх нь маш хүнд байгаа, ар гэрт нь бид маш хүндэтгэлтэй хандах ёстой. Элчин сайдыг дөрвөн жилээр томилдог. Энэ жил хугацаа нь дуусаад ирнэ гэсэн юм. Харин үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Элчин сайд А.Төмөрийг ийнхүү нэн яаралтайгаар эгүүлэн татахаар болсон байна. Мөн ойрын хугацаанд орных нь хүнийг томилохоор болсон байна.

