Connect with us

Улс төр

Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө

Published

on

Монголын улс төрд ойрд өрнөөгүй том улс төр өрнөж байна. Олон нийтийн шаардлагад хэрхэн хариулт өгөхийг хүлээсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн ням гарагт хэвлэлд өгсөн тайлбар хангалтгүй байлаа. Гэвч түүний үг дотор өөрийнх нь бодлогыг тасалдуулах зорилготой улс төр явж байгаа гэдэг хэсэг дурдагдсан. Өөрөөр хэлбэл, жагсагчдийн зүй ёсны шаардлагыг дагуулан улс төрийн яг хөшигний арын үйл явц руу нарийн сайн өнгийвөл МАН доторх эрх мэдлийн толхилцоон явж буй гэдгийг учир мэдэх олон хүн хэлж буй юм

Тэгвэл энэ нь нэгдүгээрт, Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн институт хоорондын зөрчил. Цаашлаад МАН-ын даргын Х.Баттулгатай хоршсон гэх улс төрийн хардлагыг эсэргүүцэх дургүйцэл юм. Тэгвэл үүнээс гадна өрнөж буй өөр нэг гол улс төр бол “Ухаа худаг”-ийн асуудал юм. Магадгүй дээр дурдагдсан бүх том улс төр энэ дээр нэгтгэгдэж байж ч болзошгүй.

Засгийн газраас цагаан сарын өмнө оруулж ирэх гээд өнөөдрийг хүртэл чадахгүй байгаа Ухаа худаг дээр гол улс төр өрнөж буй гэгдээд буй юм. Өөрөөр хэлбэл, яг улс төрийн тавцанд MCS ба бусад гэдэг улс төрийн тэмцэл өрнөж буй нь харагдаж байна.

“Ухаа худаг” гэх асуудал яагаад аль, аль талдаа ийм чухал юм бэ гэдэг асуулт эндээс гарч ирнэ. MMC компани 2030 он хүртэл 350 сая ам.долларын зээлийг олон улсын банкаас 8.44 хувийн хүүтэй авчихсанд л гол учиг байгаа аж.

Ингэхдээ стратегийн орд болох “Ухаа худаг” ордын лиценз болон MMC компаниа барьцаалсан байгаа юм. Хэрвээ УИХ-аас “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой лицензийг хүчингүй болох шийдвэр гаргаж, ЗГ-т гүйцэтгэх үүргийг тогтоолоор өгвөл MMC компаний уг 350 сая ам.долларын зээлээ 2 сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэрвээ ямар нэгэн шийд гарвал MMC компанид туйлын хүндрэлтэй тусах аж.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт маш өндөр санхүүгийн төлбөрт орно. Дээр нь нэмээд УИХ уг ордыг ЗГ-ын тэмдэглэлээр авсан нь хууль бус гээд шийдчихвэл стратегийн ордыг гадны банканд барьцаалж зээл авсан асуудал жинхэнээсээ асуудал болон босож ирэх юм.

Тиймээс өнөөдрийг хүртэл УИХ, Засгийн газар хагаралдах хүртлээ уг асуудал гацаж буй ажээ.

Өнөөдрийн энэ бүх улс төрийн талцал хагарал УИХ дээр уг ордын асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрэх хүртэл үргэлжилнэ гэсэн үг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!