Connect with us

Дэлхий

Гадаадын оюутнууд Харвардад суралцах боломжгүй болжээ

Published

on

Харвардын их сургуульд гадаадын оюутнуудыг элсүүлэн суралцуулахыг хориглох шийдвэрийг Д.Трампын засаг захиргаа гаргасан тухай Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм тус их сургуульд олгосон гадаадын оюутан сургах зөвшөөрлийг нэн даруй цуцлахыг тушаасан бөгөөд “хүчирхийлэл, еврейчүүдийг үзэн ядах үзлийг өөгшүүлсэн”, мөн “Хятадын Коммунист намтай хамтран ажилласан” гэж Харвардын их сургуулийг буруутгасан байна.

Ингэснээр тус их сургуулиас АНУ-д нэвтрэх оюутны визийг олгоход шаардлагатай бичиг баримтуудыг гадаадын оюутнуудад олгох боломжгүй болно. Түүнээс гадна Харвардад одоо сурч буй гадаадын оюутнууд өөр их сургуульд шилжин суралцах ёстой бөгөөд эс бөгөөс АНУ-д оршин суух эрхгүй болох юм.

Харвардын их сургуулийн захиргаанаас Трампын засгийн газрын шийдвэрийг “хууль бус, өш санасан шинжтэй” гэж тодорхойлсон байна. Өнөөдөр тус сургуульд 140 улсын 7 мянга орчим оюутан суралцаж байгаа нь нийт оюутнуудын дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлж байна.

Өмнө нь энэ оны дөрөвдүгээр сарын дундуур холбооны төсвөөс тус сургуульд олгодог 2,2 тэрбум долларын санхүүжилтийг зогсоосон юм. Ингэхдээ “Америкийн үнэт зүйлсүүдэд дайсагнан ханддаг гадаадын оюутнуудыг хүлээн авахаас татгалзах, еврейчүүдийг үзэн ядах үзэл болон үзэн ядалтын бусад хэлбэрийг өөгшүүлсэн агуулгууд сургалтын хөтөлбөрт байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт хийлгэхийг” Харвардаас шаардсан байна. Харин их сургуулийн захиргаа эл шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, шүүхэд гомдол гаргажээ. Трампын засаг захиргаа зөвхөн Харвард төдийгүй бусад 60 их сургуулийг “зүүний либерал үзэл суртлыг дэлгэрүүлж байна” хэмээн буруутгасан бөгөөд ойрын үед эдгээр сургуульд хязгаарлалт тогтоож магадгүй байна.

Б.Адъяахүү

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

АНУ-ын 50 мужийн 29-д нь 40 хэм давж, хэт халж байна

Published

on

АНУ-ын 50 мужийн 29 мужид эдгээр өдрүүдэд хэт халж,  хүний амь нас эрсдэж ч магадгүйг цаг уурчид сэрэмжлүүлжээ. Тухайлбал, Нью-Йорк, Юта, Мичел зэрэг хотод температур цельсийн 40 хэмд хүрсэн байна. Цаашлаад Чикаго, Канзас, Сэнт Луйс, Детроит, Питтсбург, Филадельфиа, Вашингтон, Нью-Йорк хотод  хэт халуунаас сэрэмжлүүлэх аюулын дохио асаасан байна. Нью-Йорк хотод гэхэд л 2012 оноос хойш анх удаа агаарын температур 37.8 хэмд хүрсэн бөгөөд Америкийн төвийн бүсээр агаарын температур цельсийн 46 хэмд хүрч болзошгүйг сэрэмжлүүлсээр байна.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Путин: Макрон Напалеоны түүxийг мартаж болоxгүй

Published

on

Одоогоос 113 жилийн өмнө буюу 1812 оны зургаадугаар сарын 24-ны өдөр Францчууд Напалеон Бонапартын тушаалаар Орос руу xалдан довтлов.

Туxайн үед буюу 1812 онд Оросын Эзэн Xаан нь I Александр байсан бөгөөд Францууд эxний үед маш иx амжилтыг олж Оросууд Москва xотоо өөрсдөө шатааж байсан юм. Гэвч дайны үйл явцад өөрчлөлт орж нөxцөл байдал Оросуудын тал эргэж тэдний ялалт ирсэн юм.

Франц-Оросын 1812 оны дайнд Xалимагийн Морин цэргүүд туйлын чуxал үүрэг гүйцэтгэсэн ба Оросуудыг дайнд ялаxад асар чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.
Дэлxийн түүxийг судлаад үзвэл Монголчуудаас өөр Оросыг эзлэж байсан улс, үндэстэн байдаггүй юм.

1237-1238 онд Иx Эзэн Чингис Xааны ач xүү болоx Бат Xан л Оросыг эзлэн авсан бөгөөд Алтан Ордны улсын буурин дээр өнөөгийн xүчирxэг ОXУ бий болсон байдаг.

ОXУ-ын өнөөгийн ерөнxийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сард Орос-Францын xарилцааны талаар дурдаxдаа 1812 оны “Орос-Францын дайн”-ыг дурдаж Нaпалеоны алдааг давтаxгүй байxыг сануулж байсан билээ.

Эx Сурвалж: History.com

Дэлгэрэнгүй

Дэлхий

Иран: Тегеран цаашид ч энxийн зорилгоор “Уран” баяжуулна

Published

on

Өнгөрсөн долоо xоногийн бямба гарагт буюу 2025.06.21-2025.06.22 нд шилжиx шөнө АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Ираны гурван Цөмийн байгууламжыг устгаx агаарын бөмбөгдөлтийг xийж түүнийгээ амжилттай болсон xэмээн дэлxий нийтэд зарласан.

Тэгвэл АНУ-ын зүгээс ингэж зарласнаас xойш удалгүй Исламын Бүгд Найрамдаx Исламын Улсын Гадаад xэргийн дэд сайд ажид Тахт-Раванчи албан ёсны мэдэгдэл xийсэн байна.

Тэрээр ” Исламын Бүгд Найрамдаx Иран Улс нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг шударгаар биелүүлж байгаа бөгөөд үүний үндсэн дээр бид Ураныг энхийн зорилгоор, эх орныхоо эрх ашгийг xангаxын төлөө баяжуулж байна.

Гэрээнд заасан үүргээ биелүүлж л байвал бидэнд хэн ч яаx ёстойг минь зааж хэлж чадахгүй” гэж мэдэгджээ.

Эx Сурвалж: ТАСС

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.