Connect with us

Дэлхий

Сирийн эсрэг хоригуудыг цуцална

Published

on

БРЮССЕЛЬ, 2025 оны тавдугаар сарын 21 /Reuters/. Сирийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ Европын Холбоо /ЕХ/ цуцлахаар шийдвэрлэсэн тухай тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мягмар гарагт мэдэгджээ.

“Өнөөдөр бид Сирид тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах шийдвэр гаргалаа. Бид Сирийн ард түмэнд шинэ Сирийг сэргээн босгоход нь туслахыг хүсэж байна” гэж К.Каллас X хуудсандаа нийтэлсэн байна.

Арав гаруй жилийн турш иргэний дайнд нэрвэгдсэн Сирийн эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байсан тус холбоо хориг арга хэмжээг цуцлах асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцжээ. Гэхдээ ЕХ бүх хоригийг цуцлахгүй юм. Тодруулбал, Б.Асадын дэглэмтэй холбоотой хувь хүн, байгууллага, түүнчлэн харгис хэрцгий хавчлага үйлдэж, хүний​​ эрхийг зөрчиж байсан гэм буруутай этгээдүүдийн эсрэг хоригуудыг хэвээр үлдээх ажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Сирийн эсрэг авсан АНУ-ын хоригийг цуцална гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр мягмар гарагт дээрх шийдвэрийг гаргасан боловч Сирийн шинэ засгийн газар зөв чиглэлд явж чадахгүй байна гэсэн болгоомжлол Брюссельд байсаар байна.

Сүүлийн үед янз бүрийн бүлгүүдийн хооронд дэгдсэн мөргөлдөөн үүнийг харуулж байна. Шинэ засгийн газрыг “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийн босогчид өнгөрсөн 12 дугаар сард байгуулж, Б.Асадын гэр бүлийн олон арван жил үргэлжилсэн ноёрхлыг эцэс болгосон нь гэнэтийн үйл явдал болсон юм. Тус бүлэглэлийн лалын үзэл суртал Европт түгшүүр төрүүлж ирсэн хэдий ч олон жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнөөс гадна бүс нутагт тогтворгүй байдал улам бүр нэмэгдэж байгаа нь маневр хийх боломжийг хязгаарлажээ.

Хоригуудыг цуцлах шийдвэрийн талаар К.Каллас хэлэхдээ “бидэнд сонголт байхгүй гэж бодож байна” гэжээ.

Германы Гадаад хэргийн сайд Иоханн Вадефуль мэдэгдэхдээ “бид Сирийн дэглэмд боломж олгож байгаа бөгөөд эрх баригчид бүх иргэд, шашны бүлгүүдийг хамарсан хүртээмжтэй бодлогыг явуулна хэмээн найдаж байна” гэжээ.

 

Э.Хулан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!