Улс төр
Танилц: АН-ыг Хамтарсан Засгаас гаргах болсон үндэслэл
МАН АН-ыг Хамтарсан Засгийн газраас гаргах болсон үндэслэлээ ийн тайлбарлажээ. Үүнд,
1.УИХ-ын Байнгын хороодын хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд АН-ын гишүүд оролцдоггүй, ирц бүрдүүлдэггүй.
2. Засгийн газраас УИХ-д оруулсан саналуудыг дэмждэггүй.
3. АН-ын сайд Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдсан. Гэвч энэ салбарын гол хууль болох Ашигт малмталын тухай хуулийн төслийг өнөөг хүртэл өргөн бариагүй.
4. АН-ын гишүүд болох УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ж.Баярмаа нар “Огцрох амархан” жагсаалд оролцон Засгийн газрын тэргүүнийг огцруулахаар гарын үсэг зурсан. Сөрөг хүчин мэт ажиллаж байна.
5. Орон нутагт АН улс төрийн томилгоо их хийж, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор чөлөөлсөн. Жишээ нь, С.Одонтуяа БОУАӨ-ийн сайд болсноор энэ салбарт халаа сэлгээ их хийсэн хэмээжээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
