Улс төр
Ерөнхий сайдад “горилогсод” тодорч, ХҮН Т.Доржхандаа огцруулна
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх тухай УИХ-ын тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, нийт гишүүдийн олонх буюу 64 гишүүн дэмжих ёстой байсан. Санал хураалтад нийт 82 гишүүн оролцсоноос 44 нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг дэмжсэн бол 38 нь дэмжээгүй санал өгсөн юм. Тиймээс УИХ-ын нийт гишүүдийн олонх Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг батлаагүй гэж үзэн Ерөнхий сайдыг огцорсонд тооцов. Ингэснээр дараагийн Ерөнхий сайдаар хэн гэдэг улстөрч томилогдон ажиллах вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж, хөшигний ард марафон өрнөж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ томилолтоор яваад ирэх зуурт дараагийн Засгийн газрын бүтэц зурагдсан байсан тухай мэдээлсэн. Харин одоо дараагийн Ерөнхий сайдад ил тод өрсөлдөж, урьд өмнө дуулдаж байсанчлан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын дарга асан Г.Занданшатар нарын нэрс дуулдаж байна. МАН дангаар Засгийн газраа бүрдүүлэх учир дутагдалтай тул ИЗНН, ХҮН-аас Засагт орох нь тодорхой болж байна. Одоогоор ХҮН Зөвлөлөө хуралдуулаулс төрн намын дарга Т.Доржхандаа огцруулах асуудлыг хөндөх болсон талаарх “бор шувуу” нисэж байна. ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ХҮН-ын Б.Найдалаа нар сайдын суудалд санаархаж, МАН-ын шинэ Засгийн газар эн тэргүүнд данхайсан бүтцээ задалж, сайд нарынхаа тоог багасгах тухай дотооддоо тохиролцсон гэх. Шинэ тутам байгуулах Засгийн газрын галыг хэн атгах вэ гэдэг өдгөө анхаарал татаж, богино хугацаанд Ерөнхий сайдаа томилон, Ерөнхий сайд багаа бүрдүүлэх гэсээр Үндэсний их баяр наадамтай золгож таарах нь.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
