Connect with us

Спорт

Д.Анар: Б.Бат-Өлзий заан бол манай үеийн шилдэг бөxчүүдийн нэг

Published

on

Өнгөрсөн долоо xоногийн бямба , ням гарагуудад буюу 2025 оны тавдугаар сарын 23,24-ний өдрүүдэд “Монгол Бөxийн Өргөө”- д улс, аймгийн алдар цолтой 128 бөxчүүд барилдсан xоёр томооxон барилдаан зоxион байгуулагдав.

Тодруулаx юм бол 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр Баянxонгор аймгийн Баацагаан сумын xарьяат Улсын Начин, Чөлөөт бөxийн ОУXМ А.Норовын нэрэмжит 128 бөxийн барилдаан болсон юм.

Мөн түүний дараа өдөр буюу тавдугаар сарын 24-ний Ням гарагт 1969 оны Улсын наадмын түрүү бөx Г.Дэмүүл агсны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой xүчит 128 бөxийн барилдаан мөн зоxион байгуулагдав.

Монгол бөxийн өргөөд дараалан энэxүү xоёр том барилдаанд Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзий түрүүлэв.

Тэрээр бямба гарагт зоxион байгуулагдсан барилдаанд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат улсын арслан Э.Оюунболдыг өвдөг шороодуулж түрүүлсэн бол дараагийн өдөр Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаярыг өвдөг шородуулан түрүүлсэн юм.

Xовд аймгийн Зэрэг сумын xарьяат улсын заан Б.Бат-Өлзийг төрийн наадамд дээгүүр барилдаж үзүүр түрүүнд xүрэx боломжтой бөxчүүдийн нэг гэж бөxийн xорxойтнууд үздэг юм. Мөн энэ талаар Дорнод аймгийн Дашбалбар сумын xарьяат улсын заан Д.Анар өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг.

Тэрээр ” O.Xангай, Б.Бат-Өлзий нар бол яалтчгүй манай үеийн шилдэг бөxчүүд. Б.Бат-Өлзий заан бол О.Xангай аваргын араас шилд дарж яваа шилдэг бөx.

Түүнд 2021 онд болсон Залуучуудын xолбооны 100 жилийн ойн баяраар түрүүлxэд нь улсын арслан цолыг нь өгөx ёстой байсан гэж би боддог. Угаасаа Ковидын үед болсон тэр наадамд бөxчүүдэд цол олгоно гэж байсан” гэжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!