Connect with us

Улс төр

Ч.Лодойсамбуу: Авлигач дарга нараа шийтгэе биш ард түмнээ алалцуулъя гэж талбай дээр дуудаж байна. Арай дэндлээ

Published

on

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:
Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг залуусын, ер нь иргэдийн энэ шаардлага наад баялгийн гээд байгаа маргаантай чинь ямар ч хамаагүй, бас сая гэнэт нэг цүнхэн дээр үүсчихсэн уур бухимдал огт биш шүү дээ.
1. Энэ Ерөнхий сайдын Засаг толгойлсон зургаан жилийн ажлын үр дүн лангуун дээрх хүнс барааны үнэ, дампуурч хаалгаа барьсан бизнесүүд, банкны самбар дээрх валютын ханшийн өсөлт, төрийн данхар бүтэц, хэтийдсэн их зардалтай төсөв, дарга нарын тансаглал, төрийн элдэв дарамт, худал хуурмагаар дүүрэн хар пиар, хоосон амлалтууд гээд нүднээ ил л байна шүү дээ.
2. Ухаа худгаа авъя л гэнэ. Тэгээд аваач дээ. Аль 2008 онд УИХ тогтоол гаргаад Ашигт малтмалын хуулийн дагуу стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээ хий гээд Засгийн газартаа үүрэг өгчихсөн, тэр үүргээ биелүүлэлгүй, Их хуралдаа мэдэгдэхгүйгээр гэрээ хийгээд тохирчихсноос л болсон асуудал шүү дээ. Нөгөө л МАН олонх байсан үе. Ерөнхий сайд нь С.Баяр, Уул уурхайн сайд нь Х.Наранхүү. Их хурлынхаа даалгаврыг тэд яагаад биелүүлээгүй юм. Тэдэнтэйгээ хариуцлага ярихгүй яагаад буруу, булхайг нь эсэргүүцсэн хэдэн залуус руугаа дайраад ална, хядна гээд байгаа юм!
3. Баялгийн санг эсэргүүцлээ л гэнэ. Тэрийг чинь эсэргүүцсэн ширхэг ч хүн алга. Харин ч цөм дэмжээд түлхэж өгч байгаа. Бүр нарийн яривал энэ сан тэд нарын бодоод олчихсон шинэ ажил ч биш. Аль 2010 оноос хойш яригдсаар 2015 онд АН засаглаж байхад Ирээдүйн өв сан нэрээрээ хууль болчихсон юм. Ирээдүйдээ хуримтлал үүсгэх зорилготой санг харин та нар үрэлгэн төсвийнхөө алдагдлыг нөхдөг “оффшор” болгоод үрж орхисныг бүгд л харсан. МАН цөөнх болох үед яригдах бас нэг том хулгай шүү!
Урьд нь Хятадаар айлгаад ард түмнээ самууруулчихдаг байсан хар технологи одоо нэг том компанид алдсан баялгаа авъя гэдэг жүжгээр үргэлжилж байна. Тэр үед хэлсэн Хятад танкнаас нь айгаад бид ямар их боломжоо алдсан билээ. Өнөөдөр гуч, дөчин их наядаар нь төсөв бүрдүүлж өгөөд, өчнөөн уурхайг төрд хураалцаж өгөөд үнийн өсөлт, ажилгүйдэл, “авлигатай хийх тэмцэл” гэж таван жил уртаар хэлсэн хоосон үгнээс өөр юу олж авсан юм хэдүүлээ, бод доо. Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд гээд биднийг уурлуулж байгаад хурааж авсан уурхайнуудаар дарга нар яаж гараа угааж байгаа гэж бодно. Түмний нэрээр төрд байгаа бүхэн хулгай! Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хатуу хяналт, оролцоо дор л баялаг жинхэнэ баялаг болж үлддэг. Жам ёс мэт хөдөлшгүй онолтой юм шүү дээ. Гэтэл одоо төрд шургалж төрийн өмч, байгалийн баялагт туйлж байгаа авлигач дарга нараа шийтгэе биш ард түмнээ алалцуулъя гээд талбай дээр дуудаж байна. Арай дэндлээ.
Хэрсүү байя гэж өчнөөн жил хашгирлаа. Хууртаж ханаач ээ, монголчууд аа. Үр хойчид чинь эх орондоо үлдэж сайхан амьдрах дусал ч итгэл үлдэхгүй нь. Баялгийн нэр барьсан дарангуйлагчдын гав дөнгөнд үр хүүхдээ үлдээчихээд буцахдаа та бид баяртай байх гэж үү. Их хуралд шинээр орсон залуус лав үлдсэн гурван жилдээ бүхний дайсан болсон ч хамаагүй энэ зарчмаасаа хазайхгүй. Бусдын гар хөлийн үзүүрт гүйхгүй. Хулгайч, дарангуйлагчдад дээрэлхүүлэхгүй.
Дуугүй хараад байхаар одоо бүр давраад парламент руугаа дайрч улс үндэстнээр нь дарангуйлах нь. Андуураад байгаарай! Монгол яг та нар шиг ийм хогийн урвагчдын хоронд хордож талцаад олон зуун жил зовлон үзэж бөхийсөөр өнөөдөр ардчиллынхаа хүчинд өндийж амь бие бүтэн тусгаар улс болсон юм шүү!

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!