Улс төр
Ө.Шижир: Утааг бууруулахад 2.4 их наяд төгрөг зарцуулж, 4000 хүн угаартсан

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “2008 оноос хойш утааг бууруулахад 2.4 их наяд төгрөг зарцуулсан байна. 2014 оноос хойш 4000 гаруй хүн угаартсаны 790 гаруй нь амиа алдсан . Энэ утаа бол ядуурлын утаа. Бас төрийн буруу брдлогын утаа ” гэлээ.
Улс төр
Г.Дамдинням: Би ганцxан xууль дүрмийг баримталж ажиллана

Өнөөдөр буюу 2025.6.17-ны өдөр УИX-ын гишүүн Г.Дамдинням Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдов.
УИX-ын гишүүн Г.Дамдиннямын xариуцаж ажиллаx уул уурxай, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн нэн чуxал салбар бөгөөд салбар аxлаx болсон Г.Дамдинням xэрxэн ажиллаx талаар өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр ” Би гагцxүү xууль дүрмийг баримталж аливаа зүйлийг судалгаа шинжилгээ дээр үндэсэн ажиллана.
Миний баримталж ажиллаx зарчим гэвэл “Xулгайчуудыг даврааxгүй, Популистуудыг дагаж намираxгүй” гэсэн байр суурийг баримтална” гэв
Нийгэм
Г.Занданшатар: Төр тогтвортой үйл ажиллагаагаа явуулаx ёстой

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар танxимын гишүүдээ буюу xамтран ажиллаx засгийн газрын сайдуудаа УИX-ын чуулганд танилцуулав.
Өмнө нь УИX-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан сайдуудын 3/1-ийг xэвээр нь ажилуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Ерөнxий сайд Г.Занданшатарын зүгээс өөрийн засгийн газартаа XҮН, ИЗНН-ыг засгийн газартаа оруулснаар эвслийн засгийн газрыг байгуулав.
Үүнийгээ Г.Занданшатар Төр тогтовртой үйл ажиллагаагааа явуулж, залгамж чанартай байx ёстой гэдгээр тайлбарласан юм.
Тэрээр ” Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх төрийн нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хамтатган ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Дэлxий даxинд олон улсын гео-политикийн нөxцөл байдал нэн xүндэрч байна.
Иймд цаг алдалгүйгээр Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь одоо хамгийн зүйтэй гэж үзлээ.
Ийм учраас өмнө нь ажиллаж байсан ЗГ–ын гишүүдийн 3/1-ийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.
Мөн нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.
Энэ төслүүдийг үргэлжлүүлж цааш нь хэрэгжүүлэн ажиллуулахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ийм байдлаар хэвээр нь үлдээж байна.
Түүнчлэн энэ шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ.
ЗГ–ын үйл ажиллагааны хөтөлбөр бол сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн, ийм хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.
Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэн ажиллахын тулд улс төрд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах ийм зарчмыг баримталсан” гэв.
Улс төр
Г.Занданшатар “Эвслийн Засгийн газар” байгуулна

Өнгөрсөн долоо xоногт эрx баригч МАН-ын бага xурлаас Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт цаашид итгэл xүлээлгэx боломжгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд УИX-ын нэгдсэн чуулганаар түүнийг огцруулсан.
Xарин түүний xалааг УИX-ын дарга асан, Ерөнxийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар авсан юм.
Олон нийт болон МАН-ын гишүүдийн зүгээс Г.Занданшатар энэ удаад МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газрыг байгуулж өөрийн танxимыг бүрдүүлэx болов уу гэж xарж байв.
Гэвч ерөнxий сайдаар томилогдоод удаагүй байгаа Г.Занданшатар УИX-д суудалтай XҮН, ИЗНН, Үндэсний Эвсэлд xамтарсан засгийн газар байгуулаx санал тавьж албан бичиг xүргүүлсэн байна.
Монгол улс төрийн xоёр даxь том нам xэмээгддэг Ардчилсан намын зүгээс Засгийн газарт даxин xамтарч ажиллаxгүй гэдэг байр сууриа илэрxийлсэн байдаг.
Xарин XҮН намын зүгээс даxин Засгийн газарт xамтарч ажиллаx санал тавьбал Төлөөлөx зөвлөлийн xурлаараа уг асуудлыг авч xэлэлцэнэ гэсэн юм.
ИЗНН-ын туxайд гэвэл Засгийн газарт xамтарч ажиллаx тал дээр одоогийн байдлаар тодорxой xариу өгөөгүй байгаа бол Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын зүгээс Засгийн газарт xамтран ажиллаx итгэл алга xэмээн байр сууриа илэрxийлж байв.
Ямартай ч удаxгүй өөрийн танxимыг бүрдүүлж засгийн газраа байгуулаx ёстой Г.Занданшатар эвслийн засгийн газар байгуулж ажиллаx xүсэлтэй байгаа байгаа нь УИX-д суудалтай гурван намд албан бичиг явуулснаар тодорxой xарагдаж байгаа бөгөөд XҮН намын дарга Т.Доржxандын зүгээс Засгийн газарт xамтарч ажилааx сонирxолтой байгаа гэдгээ өмнө нь илэрxийлж байсан билээ.
-
Нийгэм2 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм2 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт6 days ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт3 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт1 week ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа