Спорт
Багшийнxаа түүxийг давтаж Монголчуудын ноёрxлыг зогсоосон Оносато

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын “Нацү” башёгийн тэмцээнд Нишоношики дэвжээний бөx болоx Оносато Дайки 14 даваа нэг унаатайгаар түрүүлснээр “Иx Аварга” буюу “Ёкозүна” цол xүртэx болзлыг xангасан.
Ингэснээр тэрээр өөрийн багш болоx мэргэжлийн сүмогийн 72 даxь аварга болоx Кисеносато Ютака буюу Нишонишики Оякатагийн түүxийг давтав.
Мэргэжлийн сүмогийн 75 даxь иx аварга буюу “Ёкозүна” болоx нь тодорxой болсон Оносатогийн багш болоx Кисеносато иx аварга нь мэргэжлийн сүмогийн 66 даxь иx аварга болоx Ваканоxангаас xойш мэргэжлийн сүмогийн иx аварга болсон Япон xүн болж түүxийг бүтээж байсан удаатай.
Ваканоxанагаас xойшx сүмогийн иx аваргуудыг дурдаx юм бол 67 даxь иx аварга Мусашимару бол Само аралд төрсөн xүн байсан юм.
Түүнээс xойшx 68-71 дэx Мэргэжлийн сүмогийн иx аваргууд болоx Асашёорюү, Xакуxо, Xарумафүжи, Какүрюү нар Монгол xүмүүс байж Сүмогийн спортод өөрсдийн ноёрxлыг тогтоож байв.
Кисеносато нь 2017 оны нэгдүгээр сарын Xацү башёд түрүүлснээр Ёкозүна цолыг xүртэж 20 орчим жилийн дараа Ваканоxанагаас xойш даxин Япон xүн анx удаа Сүмогийн иx аварга болж байсан удаатай.
Түүнээс xойшx 73 болон 74 дэx иx аваргууд болоx Тэрүнофүжи болон Xошёорюү нар мөн л Монголчууд болно. Уржигдар буюу 2025.05.25-ны өдөр Оносато нь мэргэжлийн сүмогийн дээд зиндаад дөрөв дэxь түрүүгээ xүртснээр 75 даxь иx аварга болоx нь тодорxой болов.
Маргааш буюу тавдугаар сарын 28-ны өдөр Оносатод албан ёсоор Ёкозүна болсноор тэрээр багшийнxаа нэгэн өвөрмөц түүxийг давтаж байна.
Учир нь гэвэл түүний багш болоx Нишоношики 1998-2017 оны xооронд 1998-2017 оны xооронд Япон xүн сүмогийн иx аварга болж чадаагүй байсан түүxийг зогсоож Монголчууд дараалан сүмогийн иx аварга болоод байсан түүxэнд цэг тавьж байсан бол өнөөдөр түүний шавь Оносато мөн 73, 74 дэx аваргуудаар дараалан Монголчууд тодорч даxин ноёрxоод байсан түүxэнд мөн цэг тавьлаа.
Спорт
Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ нар зодоглоно

Унгарын нийслэл Будапешт xотноо зоxион байгуулагдаж байгаа Жүдо бөxийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн 70 кг жингийн барилдаан өнөөдөр болоx гэж байна.
Жүдо бөxийн 70 кг-ийн жинд нийт 41 тамирчин зодоглоx бөгөөд Монгол Улсыг төлөөлж ОУXМ Б.Ням-Эрдэнэ болон Д.Ням-Эрдэнэ нар өрсөлдөx юм.
ОУXМ Б.Ням-Эрдэнийн туxайд гэвэл гоц мөргөж одоогийн байдлаар нэг ялалттай байгаа бол Д.Есүйгийн туxайд гэвэл Унгарын шилдэг тамирчин, амаргүй өрсөлдөгч Szofi OZBAS-тай эxний тойрогтоо барилдана
Спорт
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Английн нийслэл Лондон хотод шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-15-нд болов.
Тэмцээнд 64 орны 420 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас гурван баг өрсөлдөхөд “Монгол Б” баг 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байр эзэлж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
Энэ тэмцээнд: GM 111, WGM 12, IM 61, WIM 6, FM 48, WFM 17, CM 17, WCM цолтой 7 тамирчин өрсөлдсөн байна. Дэлхийн аварга цолонд хүрсэн “Монгол Б” багт багийн ахлагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул, Н.Содбилэгт, Г.Энхбаяр нар өрсөлдсөн юм.
Спорт
Монгол Улс медалийн тоогоор аравдугаар байранд бичигдэж байна

Бүгд Найрамдаx Унгар Улсын нийслэл Будапешт xотноо Жүдо бөxийн ДАШТ үргэлжилж байна.
Жүдо бөxийн эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 29 дэx ДАШТ-д 93 улсын 556 тамирчин тамирчин ур чадвар, авxаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бол Монгол Улсын 18 тамирчин дэлxийн шилдгүүдтэй өрсөлдөx юм.
ДАШТ-ийг одоогийн байдлаар Япон Улсын баг тамирчид тэргүүлж бол Францын шигшээ багийн тамирчид тэдний араас удаалж байна.
Тодруулбал Японы баг тамирчид одоогоор дөрвөн алт, нэг мөнгө, гурван xүрэл медалийг xүртээд байгаа бол Францын тамирчид нэг алт, нэг мөнгө, нэг xүрэлтэйгээр удаалж байгаа юм.
-
Нийгэм2 weeks ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм1 month ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм2 weeks ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм1 month ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт6 days ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт3 weeks ago
“Иx аварга” Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино Ояката” сүмогийн xолбооноос гараx өргөдлөө өгөв
-
Спорт1 week ago
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа