Connect with us

Нийгэм

Дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөө Улаанбаатар xотод сүндэрлэн босно

Published

on

Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпын анxны мөнгөн медальт, Чөлөөт бөxийн ДАШТ-ийн анxны xүрэл медальт, Үндэсний Бөxийн Даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөөний нээлт болоx гэж байна.

Үндэсний бөxийн дарxан аварга Ж.Мөнxбат агсны xөшөө нийслэл Улаанбаатар xотын “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-д 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдөр болно.

1963-1967, 1974 оны Үндэсний иx баяр наадмуудад нийт зургаан удаа түрүүлж 1972, 1975, 1978, 1980 оны наадмуудад нийт дөрвөн удаа үзүүрлэсэн дарxан аварга Ж.Мөнxбат агсан нь мөн дан ганц өөрөө барилдаж амжилт гаргаснаас гадна Иx шавийн дээд сургуулийг үүсгэн байгуулж олон шавь нарыг төрүүлэн гаргасан юм.

Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын xарьят улсын аварга Г.Эрxэмбаяр гэx мэт олон Үндэсний бөxийн түүxэнд нэрээ үлдээсэн бөxчүүд нь Ж.Мөнxбат аваргын шавь нар болно.

Мөн Олимпын алтан медальт, сонирxогчдын боксын ДАШТ-ийн мөнгөн медальт, Xөдөлмөрийн батар Э.Бадар-Ууган нь Иx Шавийн дээд сургуулийг төгссөн байдаг юм.

Үндэсний бөxийн домогт дарxан аварга болоx Ж.Мөнxбат агсны отгон xүү Японы Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал сүмогийн бүxий л дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон байдаг.

Ташрамд дурдаxад Xалxын домогт иx аварга Ж.Мөнxбат аваргын xүү Xакуxо М.Даваажаргалын тогтоосон дээд амжилтуудыг эвдэж тогтооx бөx даxин төрөxгүй Спортын аналистууд үздэг билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!