Connect with us

Нийгэм

Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдэж, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй болжээ

Published

on

ХӨСҮТ улаанбурхан өвчний талаарх тоон мэдээллийг өгөхөөс, гараа угаа, гадуур хүүхдээ бүү авч яв гэж зөвлөхөөс хэтрэхгүй байсан. Энэ өвчний тархалт улам нэмэгдэж байгаад дорвитой арга хэмжээ авахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сэрэмжлүүлсээр ирсэн юм. Тэгвэл өдгөө улаанбурхан өвчний тархалт ихэсч, ХӨСҮТ-д  хандах иргэний тоо эрс өсчээ.

Тодруулбал, шөнийн 22:00-00:00 цагийн хооронд ХӨСҮТ-өөс яаралтай тусламж авахаар ирсэн хүмүүс  хүүхдүүдээ дотогш оруулж, өөрсдөө гадна нь хүлээж байгаагаас урт дараалал үүсчээ.

Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах эрсдэлтэй. Тиймээс эмч нар товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төвд 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна.  Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Published

on

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Нийгэм

Л.Мөнхбаясгалан: С.Ганбаатар гишүүнийд АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж, айлгажээ. Туслахыг нь хориод суллажээ.

Published

on

Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт Авлигатай тэмцэх газрынхан яг одоо нэгжлэг хийж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаарх тодруулга, мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар газар дээрээс нь өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийхийг нэгжинэ гэж АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон, тэгтэл хажууд нь байдаг дүүгийнхийг нь нэгжиж байна яг одоо. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ… энэ улстөрийн хонзогнол уу… хэмээлээ.  С.Ганбаатар гишүүн энэ талаараа АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүйг сануулж, солонгосчуудын өгсөн 50 сая воныг би улсад тушаасан. Энэ талаар их ярих юм. Хэрвээ би 50 сая воны хахууль авсан бол УИХ-д дахин нэр дэвших боломжгүй байсан гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Шүхрээр нисгэдэг компанийн ажилтан Солонгос иргэнийг авч нисэхдээ жалга руу унаж амиа алджээ

Published

on

Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээлэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.