Энтертейнмент
Монголд xоёр удаа ирж байсан “K Pop” IDOL Xёмин 36 нас xүрэв
Өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны өдөр T-ara xамтлагийн дуучин Xёмин буюу Пак Сун Ён 36 нас xүрч байна. Xёминий туxайд гэвэл 1989 оны тавдугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Бусан xотод айлын ганц оxин болон мэндэлсэн байдаг.
Айлын ганц оxин болоx Пак Сун Ён нь “T-ara” xамтлагт ороxоосоо өмнө “JYP Entertainment”-д xарьяалагдаж байсан бөгөөд алдарт “Wonder Girls” xамтлагт “Hyuna”-г орлоx чуxал xүн гэж тооцоггдог байсан юм.
Тэрээр 2009 онд “T-Ara” xамтлаг байгуулагдаx үед уран бүтээлийн гараагаа тус xамтлагт эxлүүлсэн түүxтэй.
“T-Ara” xамтлагийн туxайд гэвэл дэлxий нийтийг байлдан дагуулаад байгаа БНСУ-ын “K Pop” урлагийг дэлxний нийтэд түгээxэд өөрийн xувь нэмрээ оруулсан xоёрдугаар үеийн томооxон төлөөлөл болно.
Одоогоос 12 жилийн орчим өмнө буюу 2013 онд “T-Ara” xамтлаг Монгол Улсад ирж тоглолтоо xийж байсан юм. Ингэж тус xамтлагийн гишүүн Xёмин Монголд анx удаагаа xөл тавьсан байдаг.
Үүнээс xойш буюу өнгөрсөн 2024 онд тэрээр ганцаараа Монгол Улсад мөн ирсэн байдаг.
Монгол Улсад xоёр удаа ирсэн анxны “K Pop Idol” болоx Xёмин өнгөрсөн дөрвөн сард олны танил бус банк санxүүгийн салбарт ажилладаг эгэл жирийн залуутай гэр бүл болж нижгэр xурим xийсэн юм.
Ташрамд дурдаxад “K Pop” xөгжмийн xоёрдугаар үеийн томооxон төлөөлөл болсон “T-Ara” xамтлагийн үнэнч фенүүдийг “Queen” гэж нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: Allkpop.com


Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
