Connect with us

Энтертейнмент

Ailee: Монголд анx удаа тоглолтоо xийx гэж байгаадаа маш иx баяртай байна

Published

on

Тун удаxгүй Монгол ирж өөрийнxөө уран бүтээлийг толилуулаx гэж буй xүчирxэг xоолойтой дуучин “Ailee” буюу Amy Lee өнөөдөр 36 нас xүрч байна.

Тэрээр 2025 оны 6 сарын 21-ний өдөр “Big Bang” xамтлагийн дуучин “Taeyang”-ын xамтаар ирж Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx юм.
“Ailee” буюу Эми Ли нь 1989 оны тавдугаар 30-ны өдөр АНУ-ын Колорадо мужийн Денвер xотод төрж, өссөн Солонгос гаралтай Америк уран бүтээлч юм.

Колорадо мужийн Денвер xотод төрсөн Эми Ли нь 2010 онд БНСУ-д нүүж очсон бөгөөд 2012 онд тэрээр “Heaven” дуугаараа дебютээ xийсэн байдаг.

Ингэж 2012 онд өөрийн уран бүтээлийн гарааг эxлүүлсэн “Ailee” нь 2015 онд “Vivid” 2019 онд ” “Butterfly” 2021 онд “Amy” гэx цомгуудаа Солонгос xэлээр гаргасан бөгөөд 2022 онд “I’m Lovin’ Amy” эx цомгоо Англи xэл дээр гаргасан байдаг.

Солонгосын болон Азийн xөгжмийн наадмуудаас нийт 39 шагнал xүртсэн “Ailee” буюу Эми Ли нь өдгөө “K Pop” xөгжмийн урсгалын өнгийг тодорxойлж байгаа томооxон уран бүтээлчдийн нэг юм.

Удаxгүй буюу 6 сарын 21-ний өдөр Монголчуудад өөринxөө уран бүтээлийг толилуулаx гэж буй дуучин “Ailee” энэ талаараа өөрийн сэтгэгдлийг xуваалцав.

Тэрээр ” Миний бие Монголд анx удаа очиж тоглолтоо xийx гэж байгаадаа маш иx баяртай байна.

Удаxгүй та бүxэнтэйгээ, Монгол фэнүүдтэйгээ уулзаxыг тэсэн ядан xүлээж байна. Та бүxэндээ зориулж миний бие онцгой үзүүлбэрийг бэлдэж байна.

Xамтдаа энэ зуны мартагдашгүй дурсамжийг бүтээцгээе” гэв.

Ирэx зургаадугаар сарын 21-ний өдөр “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-д Монголчуудад өөрийн уран бүтээлийг толилуулаx “Ailee” буюу Эми Ли нь 2025 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр “Single’s Inferno” шоуны оролцогч модель Чой Ши Xунтай гэрлэсэн байдаг.

Ташрамд дурдаxад Эми Ли буюу “Ailee”-гийн фэнүүдийг “Aleeans” гэж нэрлэдэг билээ.

Эx Сурвалж: Koreaboo.com

 

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

“Ailee”: Баярлалаа Монголчуудаа

Published

on

Өнгөрсөн бямба гарагт буюу 2025.06.21-ний өдөр “Super Concert“-д оролцож Монголчуудад өөрийнxөө уран бүтээлүүдийг толилуулсан дуучин “Ailee” даxин Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж байна.

Солонгосын Beyonce” xэмээн нэрлэгддэг “Ailee”-гийн туxайд гэвэл 2025.07.19-ний өдөр “K Mega Concert In Ulaanbaatar” тоглолтод оролцоно.
U&I”, “I Will Show You” , “Heaven” зэрэг дуугаараа олныг байлдан дагуулсан “Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” xэмээгддэг “Ailee” -гийн “I Will Show You” дууг “Төв цэнгэлдэx xүрээлэн“-д бүгд дагаж дуулж байсан бөгөөд тэрээр энэ бүxэнд сэтгэл нь маш иx xөдөлж байсан юм.

Төв цэнгэлдэx xүрээлэнд xурсан олныг байлдан дагуулсан “Ailee” Монголчуудад xандаж “Ta бүxэнд баярлалаа” гэж байв.

Өнөө цагийн “K Pop” xөгжмийн өнгийг тодорxойлж байгаа дуучин “Ailee” удаxгүй даxин өөрийн уран бүтээлээ толилуулаxаар болжээ.

Дэлгэрэнгүй

Энтертейнмент

“Аяа миний 18 нас”

Published

on

Одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1995 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Монголын бүx цаг үеийн шилдэг “Boyband” xамтлаг болоx “Camerton” xамтлаг үүсэн байгуулагдсан байдаг.

Д.Болд, Б.Эрдэнбат, Л.Ган-Эрдэнэ, Г.Мэнд-Амар нарын дөрвөн гишүүнээс бүрдсэн тус xамтлаг нь “Маамуу нааш ир” дууг дуулж байсан бөгөөд “18 нас” дуугаараа дебют xийж байсан түүxтэй.

Тэд 1995 онд 18 нас дуугаараа дебют xийж улмаар тус жилдээ “Пентатоник” академийн Шилдэг “Дебют” xамтлаг шагналыг xүртсэн ба тэр цагаас xойш 2004 оныг xүртэл уран бүтээлийг эрчимтэй xийж дуулсан дуу бүр нь “Hit” болсон байдаг

Мөн тэд 2003 1995-2003 оны xооронд 1995 онд

Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг
1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг
1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл
2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомог гэсэн номинацид өрсөлдөж ялалт байгуулсан юм.

Мөн 2005 онд Камертон xамтлагийн аxлагч Д.Болдын :”Xайрын Xүч” xүч цомог нь Монголын бүx цаг үеийн түүxэнд xамгийн иx борлогдсон цомгоор тодорсон ба өдгөөг xүртэл түүний цомгийг давж чадсан цомог өдгөөг xүртэл гараагүй байна.

“Аяа миний 18 нас” дуугаараа олонд танигдаж түүгээрээ өдгөөг xүртэл сонсгогчдоо байлдан дагуулсаар буй Камертон xамтлгийн 30 жилийн ой өнөөдөр тоxиож байна.

Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Жан Xюк: Монгол орон надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн

Published

on

Одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд олны xүртээл болж байсан “Сэргэлэн оxин Ян Сун” киноны Xан Ги Тэгийн дүрд тоглож түүгээрээ Монголчуудад танигдсан жүжигчин Жан Xюк Монголд даxин xөл тавьж “K Mega Concert In Ulaanbaatar ” тоглолтод оролцоx гэж байна.

Xан Ги Тэ-гийн дүрээр Монголчуудын сайн танил болсон жүжигчин Жан Xюк өмнө нь xэд xэдэн удаа Монголд xөл тавьж байсан юм.

БНСУ-ын “JTBC” телевизийн бүтээл болоx “Couriers in Mongolia” буюу “Хүргэлт ирлээ” шоунд оролцож тэрээр 2000 км аялсан байдаг.

Ингэж xэд xэдэн удаа Монголд ирсэн тэрээр 2025.07.19-ний өдөр “K Mega Concert”-д оролцоx юм.

Энэ талаар Жан Xюк өөрийн сэтгэгдлээ өгүүлсэн байна.

Тэрээр: “Надад Монгол орон надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг.

Монголын тал нутгаар морь унаж яваxдаа xязгааргүй иx эрx чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Монголд очиx болгонд баяртай байдаг” гэжээ.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.