Эдийн засаг
Гадаад эдийн засгийн цохилтод өртөж буй Монголын төсөв
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг хэлэлцэх явц УИХ-ын чуулган дээр ид өрнөж байна. Үндэсний хөгжил, ирээдүйн суурь болсон боловсролын салбарын хүрээнд онцгой анхаарал хандуулж, 2026 оныг “Боловсролын жил” хэмээн тунхагласан нь улс төрийн хүрээнд сайшаал хүлээж буй ч эдийн засгийн өнөөгийн байдал энэ амлалт биелэгдэх үү гэх асуулт урган гарч байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах боловсролын хүртээмж болон чанарын асуудлыг давхар онцлон, хоёр ээлжтэй сургалтыг бодитойгоор хэрэгжүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Гэвч тэрээр үүний хажуугаар бодит эдийн засгийн эрсдэлийг ч мөн сөхөж тавьсан. Инфляц хяналтаас гарсан, улсын төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх өндөр эрсдэлтэй байгааг дурдаж, Сангийн яамнаас тодорхой хариу нэхсэн нь олон нийтийн анхаарал татаж байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын мэдэгдлээр бол 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ үзүүлэлт 1.2 их наядаар буурсан нь цаашид төсвийн ачаалал хэр зэрэг нэмэгдэхийг илтгэж байна. Үүний гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний ханшийн огцом уналттай холбоотой аж.
Он гарснаас хойш нүүрсний үнэ 44 хувиар буурсан. Бодит экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхтэй ижил ч, орлого нь асар их хэмжээгээр тасарч байна. Энэ нь Монголын эдийн засаг гадаад орчны савалгаанд хэр эмзэг болохыг дахин нотолж байгаа хэрэг. Хятад зэрэг гол худалдан авагч орнуудын дотоод хэрэглээний бууралт, дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт нь манай улсын төсөв, тэр дундаа боловсролын хөрөнгө оруулалтад шууд нөлөөлж буй.
Сангийн яам экспортын орлогыг нөхөхөөр экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулсан ч дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх хэлбэлзэл, геополитикийн хурцадмал байдал, худалдааны хамгаалалтын бодлогууд энэ санаачлагад хүнд сорилт тулгаж болзошгүй байна.
Нөгөөтэйгүүр, боловсролын сайд П.Наранбаярын хэлснээр Улаанбаатар хотын төлөвлөсөн 40 сургуулийн байршил өнөөг хүртэл тодорхойгүй байна. Энэ нь хөрөнгө оруулалтаас хасагдах эрсдэлийг нэмэгдүүлж, ирэх жилийн төсөвт эдгээр барилгууд багтах боломжийг алдагдуулж болзошгүй байгааг салбар яам ч өөрсдөө хүлээн зөвшөөрч буй.
2030 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо 80 мянгаар нэмэгдэх төлөвтэй. Энэ нь өнөөдрөөс эхэлж 95 сургууль, 108 цэцэрлэгийг барих зайлшгүй шаардлагыг тавьж байгаа юм. Гэвч хариуцлагагүй төлөвлөлт, цаг алдалт, улс төрийн амлалт хэтэрхий эрт зарлагддаг ч хөрсөн дээр хэрэгжихгүй байдал нь ирээдүйн боловсролын салбарын хөгжлийг үлэмж удаашруулах магадлалтай.
Улстөрчдийн амлалт ба эдийн засгийн бодит байдал
2026 оныг “Боловсролын жил” хэмээн тунхаглах нь улс төрийн хувьд зоригтой алхам мэт боловч энэ зорилгыг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, төлөвлөлт, хэрэгжилтийн механизм нь тодорхой бус, гадаад эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай байна. Монголын эдийн засаг нүүрсний үнэ, экспортын орлогоос шууд хамаарч буй энэ нөхцөлд боловсролын салбар дахь зорилтууд зөвхөн амлалт төдий өнгөрөх вий гэсэн болгоомжлол бий.
Эцсийн дүндээ “боловсролын жил” гэдэг уриа бол зөвхөн гоё үг биш. Энэ нь бодит санхүүжилт, оновчтой төлөвлөлт, цаг үеэ мэдэрсэн гадаад болон дотоод бодлогын уялдаа шаардсан, тууштай шийдвэр гаргалтын илэрхийлэл байх учиртай. Харин өнөөдрийн байдал, эдийн засгийн орчноос харахад энэ зорилго замаасаа гажих эрсдэлтэй байгааг үл ойшоож болохгүй.
Эдийн засаг
Он гарснаас хойш 75,604 тонн шатахуун импортлоод байна
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, тэдний саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.
Бортээгийн орд – суурь судалгаа бүрдсэн төсөл: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний бүлэг орд болох Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүд багтдаг.
Бортээгийн ордод 2020 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн, нарийвчилсан баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусна.
Нүүрсний зах зээлийн дэлхийн чиг хандлага: БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай уялдан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ мэдэгдэхүйц буурах эрсдэл ажиглагдаж байна.
Иймд дэлхийн олон улс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
-Хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй (Expression of Interest) хэлбэрээр санал авах
-Нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох
-Төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох
-Нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих
-Эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой бүх процесс, шат дамжлага, арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулах
Бортээгийн төсөл бодит орлого бий болгож эхэлснээр:
-Байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж,
-Үндэсний баялгийн сан арвижин,
-Нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд -шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэнэ гэж үзэж байна.
Эдийн засаг
Өмнөговь аймгийн бүх сурагчид “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдахаар боллоо
Өмнөговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” захирамжаар аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид **бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн хоол, шим тэжээлийг сайжруулж, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өсөлт, хөгжилтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Боловсролын газар
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
