Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт  өнгөрсөн шөнө “Toyota Prius 20” маркийн авто машин зам тээврийн ноцтой осолд орж, автомашинд зорчиж явсан  долоон хүүхдийн гурав нь харамсалтайгаар амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.  Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй, 17 настай эрэгтэй  төрсөн ахынхаа эзэмшлийн автомашиныг жолоодож явсныг тогтоосон байна.

Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийн баярын бүх арга хэмжээг цуцалжээ. Тус хэрэгт Баян-Өлгий аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна.