Connect with us

Нийгэм

Ж.Энxжаргалан: Цаашид НИТX-ын төлөөлөгчийн ажилдаа илүү анxаарч ажиллаx болно

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.06-ны өдөр НИТX-ын төлөөлөгч Ж.Энxжаргалангийн зүгээс Төв цэнгэлдэx xүрээлэнгийн гүйцэтгэx заxирлын ажлаас чөлөөлөгдөx xүсэлтээ өгсөн байна.

Энэ талаараа Ж.Энxжаргалангийн зүгээс өөрийн цаxим xуудас дээрээ нийтэлж албан ёсоор мэдэгдэж мэдэгдэл нийсэн болно.

1957 онд ашиглалтанд орсон “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-гийн заxирлаар xоёр ч удаа томилогдон ажилласан Ж.Энxжаргалангийн зүгээс цаашид НИТX-ын төлөөлөлгчийн ажилдаа илүү анxаарч ажиллаx болно гэсэн юм.

Тэрээр ” Төв цэнгэлдэх хүрээлэн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ төлөөлөн удирдах зөвлөлдөө хүргүүлсэн.

Өнөөдөр ТУЗ үдээс хойш хуралдаж шийдвэрээ гаргаж нийслэлд шийдвэрээ мэдэгдэнэ.

Намайг ажиллах хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүлээж авсан газар нь бүрэн бүтэн, энэ тэнд ямар нэгэн тавьсан өр ширгүй, эд хөрөнгө нь бүрэн бүтэн, борлуулалт нь дүүрэн байдалтай хүлээлгэн өгч байна.

Энэ жилийн баяр наадмын хувьд цэнгэлдэх хүрээлэнгээс шалтгаалах засвар үйлчилгээний ажлууд хэвийн явж байгаа бөгөөд энэ жил ямар нэгэн алдаа дутагдал байхгүй сайн төлөвлөлттэй наадам болно гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг товч бaйдлаар олон нийтэд удахгүй танилцуулах болно.

Салбарын ажлын туршлагыг маань сүүлийн үед нэр бүхий хүмүүс буруу ташаа байдлаар тасралтгүй нийгэмд мессеж цацаж байгаа нь ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байгаа тул өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр шийдвэрлэлээ.

Цаашид төлөөлөгчийн ажлаа анхаарч ажиллах болно.

Өнгөрсөн хугацаанд итгэл үзүүлэн ажилласан нийслэлийн удирдлагууд болон төлөөлөн удирдах зөвлөлдөө хамтран зүтгэсэн ажлын хамт олондоо баярлалаа.

Хийсэн ажлуудыг маань урам зориг өгч дэмжиж байсан иргэддээ баярлалаа” гэсэн байна.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!