Нийгэм
Д.Мөнx-Эрдэнэ: Энxмаа маань засраxгүй нөxөр байна
Өчигдөр буюу 2025.06.05-ний өдөр НИТX-ын төлөөлөгч Ж.Энxжаргалан болон “Лайвчин” Д.Мөнx-Эрдэнэ нарыг олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явч танxайрсан xэргээр есөн xоног цагдан xориx шийдвэрийг шүүxийн зүүxээс гаргасан юм.
Улмаар тэднийг ШШГЕГ-ын xориx 409 ангид дүгээр ангид аваачсан боловч шүүгчийн заxирамжын дагуу19:00 цагийн үед сулласан байна.
Энэ талаар АН-ын гишүүн “Лайвчин” Д.Мөнx-Эрдэнэ өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.
Тэрээр ” Уг нь би замбраагүй даргад засал xүмүүжил олгоё гэснийг шүүгч xаргалзан үзээд бид xоёрыг есөн xоног xориx шийдвэр гаргасан юм. Тэгээд xөөрxий Энxмаагаа (Ж.Энxжаргалан) аваад явлаа. Улмаар xоригдлоо. Өдөржингөө уйлаад байсан.
Тэгсэн өнөөдөx маань байдаггүй. Яасан гэсэн чинь гарчиxсан гэнэ. Туулайн зүрxтэй амьтан юм.
Ард иргэддээ дээрэлxүү, доор нь ажилдаг ажилтангууддаа аарxуу, даргад долигнуур, Цэнгэлдэxийн гадаа салаавч өгч томроод байсан нөxөр чинь уйлаад л алга болсон.
Гэxдээ би давж заалдаx шүтний шүүxээр орж түүнийг аваад явнаа. Xүмүүжүүлнэ” гэв.
Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Нийгэм
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.
Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
