Connect with us

Нийгэм

Хүүхдийн мөнгийг болиулж, 8 их наяд төгрөгөөр сургууль, цэцэрлэгийг нэмэгдүүлэх гарын үсэг цуглуулж эхэлжээ

Published

on

D-Petition буюу цахим өргөдлийн сайтад “Хүүхдийн мөнгийг болиулж, сургууль цэцэрлэг шинээр барих багш нарын цалин нэмэх асуудалд зарцуулах” талаар зургаадугаар сарын 1-нээс  гарын үсэг цуглуулж эхэлжээ.Тодруулбал иргэн Б.Баасандорж  “Жил бүр найман их наяд төгрөг (2000 сургууль барих мөнгө) хүүхдийн 100 мянган төгрөгт зарцуулж байхаар жил бүр сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, багш нарын орон тоо, цалинг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн үзжээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Цэргийн дээд цол олголоо

Published

on

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гарган дараах хүмүүст цэргийн дээд цол олголоо.

Дэслэгч генерал цолоор ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямбыг,Хошууч генерал цолоор Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг нарыг шагнав.

Бригадын генерал цолоор ШШГЕГ-ын дарга, хурандаа Б.Нандинболор, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Сратеги бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЗХЖШ-ын Материал, техникийн газрын дарга, хурандаа Б.Түвшинтөр нарыг шагналаа.

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Шунхлай”-н П.Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, наадмын морин уралдааныг өнгөллөө.

Published

on

Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.  Уг ангилалд  256 хязаалан бүртгүүлснээс 195 нь стандарт хангаж, уралдлаа.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат “Шунхлай”-н П.Батсайханы Гантигийн сартай хүрэн үрээ түрүү магнайд хурдалж, энэ жилийн наадмын морин уралдааныг өнгөллөө.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Цоодолын Хуланд Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яруу найрагч Цоодолын Хулангийн уучлал хүссэн өргөдлийг хүлээн авч Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ  хүрээнд өнөөдөр уучлал үзүүллээ.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.