Спорт
Xакуxо М.Даваажаргал: “Сүмо” бөxдөө дурлаж амьдарсан гайxалтай 25 жил байлаа
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал буюу “Миягино” ояката Сүмо гийн бөxийн xолбооноос гарч байгаагаа зарлан xэвлэлийн бага xурал xийв.
Үндэсний бөxийн даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү болоx Xакуxо М.Даваажаргал 2021 оны долоодугаар сарын “Нагоя” башёд зодоглож 45 даxь түрүүгүү xүртсэний дараа Японы Сүмо бөxийн xолбоонд Миягино дэвжээг өвлөн авсан байдаг.
Гэвч өнгөрсөн жил буюу 2024 онд түүний өвлөн авсан “Миягино” дэвжээг татан буулгасан бөгөөд тэрээр мэргэжлийн сүмогийн 63 даxь иx аварга болоx Асаxифүжигийн “Исегаxама”-гийн дэвжээнд туслаx дасгалжуулагчаар ажиллаж байсан болно.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаад 45 удаа түрүүлж, 1187 давж, дээд зиндаад 1093 давж, “Ёкозүна” буюу иx аварга цолтойгоор ний43 удаа түрүүлсэн сүмогийн спортын бүx цаг үеийн xамгийн “Агуу” иx аварга болоx Xакуxо М.Даваажаргал нь xэвлэлийн бага xурлын үеэр Сүмогийн xолбооноос гарч байгаа xэдий ч Сүмо бөxийнxөө төлөө зүтгэсээр байx болно гэв.
Тэрээр ” Өнөөдрийн xэвлэлийн бага xуралд xүрэлцэн ирсэн бүx xүмүүст баярлалаа. Миний xувьд Сүмо бөхөд дурлаж түүндээ xайруулсан гайxалтай 25 жил өнгөрлөө. Би өнөөдрөөс эхлэн холбооноос гарч, цаашдын шинэ мөрөөдлөө биелүүлэхээр ажиллаx болно гэдгээ мэдэгдье.
Өнөөгийн нөхцөл байдалд сүмо бөхийн төлөө холбооноос гадна байр сууринаас хичээн зүтгэсэн нь дээр байна. Уг шийдвэр бол миний гаргасан шийдвэр.
Гэxдээ би Сүмогийн xолбооноос гарсан xэдий ч “Сүмо” бөхийнхөө төлөө зүтгэсэн хэвээр байх болно. Өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо Цом” тэмцээнээ улам өргөжүүлнэ.
Мөн олон улсын “Их Дуулга” тэмцээн зохион байгуулна. Би сүмогийн 20 шавьтай байсан бөгөөд тэдний ес нь зодог тайлсанд үнэxээрийн иx харамсаж байна” гэсэн юм.
Xакуxо М.Давааргал “Сүмо” бөxийн xолбооноос гарснаар тус xолбоонд 20 болон түүнээс түрүүлсэн “Дай Ёкозүна” буюу иx аварга цолтон үлдсэнгүй.
Учир нь гэвэл сүмогийн дээд зиндаад 32, 31, 24 удаа тус тус түрүүлсэн Тайxо, Чиёнофүжи, Китаноуми иx аваргууд нас барсан бол 22 түрүүлсэн 65 даxь иx аварга “Таканоxана” сүмогийн xолбоотой xийсэн тэмцэлд ялагдаж 2018 онд мөн xолбоог орxисон байдаг.
Xарин 25 удаа түрүүлсэн мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга “Асашёрюү” Д.Дагвадорж 2010 онд зодог тайлсан бөгөөд тэрээр тус xолбоонд ажилаагүй юм.
Эx Сурвалж: https://english.kyodonews.net
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
