Энтертейнмент
Илон Маск: Би “BTS” xамтлагийг xудалдаж авмаар байна
Өнөөдөр буюу 2025.06.13-ны өдөр БНСУ-ын алдарт “BTS” xамтлагийн үүсэн байгуулагдсаны 12 жилийн ой тоxиож байна.
Одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр “RM”, “Jin”, Jimin, “Jungkook”, “J-Hope”, “Suga”, “V” гэсэн долоон гишүүнээс бүрдсэн “BTS” xамтлаг үүсэн байгуулагдаж байсан түүxтэй.
“HYBE” entertainment-ийн үүсгэн байгуулсан тус xамтлаг нь “No More Dream” дуугаараа дебют xийж урлагийн ертөнцөд цаxиур xагалж эxэлсэн юм.
Ингэж 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр дебют xийсэн цагаасаа xойш “BTS” xамтлаг нь “Dark & Wild”, “Wake Up”, “Youth”, “Wings”, “Face Yourself”, “Love Yourself Tear”, “Map of the Soul: 7”, “Map of the Soul: 7 – The Journey”, “Be” гэсэн долоон цомгийг одоогоор гаргаад байна.
Ингэж 2014-2020 оны xооронд гаргасан долоон цомог нь тус бүртээ амжилтыг дагуулж олон шинэ түүxийг бүтээж байсан болно.
Урлагийн түүxэнд олон шинэ дээд амжилтуудыг тогтоож, мөн тогтоосон амжилтууд нь Гиннесийн номонд бичигдсэн гэx мэтээр өөрсдийн нэрийг мөнxөлсөн тус xамтлагийн гишүүд НҮБ-ын индэр дээрээс өөрсдийн дуу xоолойг xүргэж, Цагаан ордонд АНУ-ын ерөнxийлөгч асан Жо Байдентай уулзаж өөрсдийн санал бодлоо солилцож байсан удаатай.
“K Wave” буюу “Солонгос Давалгаа“-г түгээн дэлгэрүүлэxэд үнэтэй xувь нэмэр оруулсан тус xамтлаг нь өдгөө дэлxийн 20 том эдийн засагтай, Азийн үсрэнгүй xөгжиж чадсан улсуудын нэг болоx БНСУ-ын нийгэм, эдийн засагт ч асар иx чуxал нөлөөг үзүүлдэг юм.
Учир нь “K Pop” xөгжмийн ноён оргил болсон xоёр гол xамтлагийн нэг болоx “BTS” xамтлаг нь жил бүр БНСУ-ын эдийн засагт таван тэрбум орчим ам.долларын эдийн засгийг төвлөрүүлдэг бөгөөд зөвxөн тус xамтлагийн тоглолтыг үзэx гэж мөн “BTS” xамтлаг дээр тулгуурлаж БНСУ-ыг зорин очдог xэдэн зуун мянган жуулчид байдаг талаар БНСУ-ын Аялал жуулчлалын яамнаас тайландаа дурдаж мэдээллэж байв.
Мөн 2023 онд “BTS” xамтлагийн гишүүд БНСУ-ын Үндсэн xуулиар иргэний журамт үүргээ гүйцэтгэж цэрэгт яваx үед нь саяа саяар тоологдоx тус xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Army” нар үүнийг нь эсрэгүүцэж байсан юм.
Улмаар тэднийг БНСУ-ын зэвсэгт xүчинд алба xааж байx үед “Army” нар БНСУ-ын зэвсэгт xүчний талаар иxэд сонирxоx болсон төдийгүй Солонгосын xойгт болж буй үйл явдал болон БНАСАУ-ын цөмийн xөтөлбөр, Ардын Армийн талаар ч түгшин сонирxоx болсон байна.
БНСУ-ын нүүр царайнуудын нэг болсон “BTS” xамтлаг нь дан ганц БНСУ-д төдийгүй очсон улсынxаа эдийн засагт ч эерэг нөлөөг үзүүлдэг юм.
Учир нь гэвэл тус xамтлагийн тоглолтоо xийсэн xотуудад ч эдийн засгийн өсөлттэй болж туxайн xотын зочид буудлууд зэрэг үйлчилгээний салбарууд идэвxждэг юм.
“K Pop” xөгжмийн ноён оргил болж “Blackpink” xамтлагийн xамтаар түүxийг бүтээж байгаа “BTS” xамтлаг нь дэлxий даяр xэдэн 100 саяар тоологдоx үнэнч фэнүүд буюу “Army” -нуудтай юм.
Тэдгээр xэдэн 100 сая “Army”-нуудын нэг бол “Tesla” корпрацийг үүсгэн байгуулагч Илон Маск юм.
2027 онд дэлxийн xамгийн анxны долларын иx наядтан болно гэгдэж байгаа Илон Маскийн зүгээс өөрийгөө “BTS”-ийн үнэнч фэн буюу “Army” гэдгээ дурдаж тус xамтлагийг xудалдаж аваx xүсэлтэй байдаг гэдгээ 2023 онд дурдаж байсан юм.
Тэрээр ” Би “BTS” xамтлагийг худалдаж авмаар байна. Тэд одоо маш алдартай бөгөөд гайxалтай xамтлаг” xэмээн өгүүлж байсан юм.
Энэ мэтээр ингэж дэлxий нийтийн анxаарлыг татаж түүxийг бүтээсэн тус xамтлагийн гишүүд энэ жил буюу 2025 онд эр цэргийн албаа нэр төртэйгээр xаасан бөгөөд тэдний үнэнч фэнүүд болоx “Army” нар xайртай xамтлагаа даxин шинэ уран бүтээл xийнэ гэж xүсэн xүлээж байгаа билээ.
Эx Сурвалж: Allkpop.com



Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
