Энтертейнмент
“The monsters” хэмээх үлгэрийн цувралын ‘LaBubu’-г зохион бүтээсэн Кейсинг Луны тухай…

Танилцуулга
Кэйсинг Лун- тэрээр 1972 онд Хонконгт төрсөн. Кэйсинг Лун (Kasing Lung) 2011 онд Хонконг дахь How2work компанитай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд зурагтай үлгэрийн ном болон цуглуулгын барималууд гаргаж байжээ. Түүний анхны зурагтай ном болох “My Little Planet” хятад хэл дээр бичигдэж 2013 онд Тайваньд хэвлэгдсэн. 2014 онд Бельгийн De Eenhoorn хэвлэлийн газар түүний хүүхдийн зурагт ном болох “Lizzy Wil Dansen”-г хэвлүүлсэн бөгөөд энэ нь нэртэй хүүхдийн зохиолч Брижит Минне (Brigitte Minne)-тэй хамтарсан бүтээл байв. 2015 онд Лунг “The Monsters” хэмээх үлгэрийн цуврал бүтээж эхэлсэн бөгөөд энэ нь Умард Европын домог зүйгээс гүнзгий нөлөөлөл авсан юм. Уг нэртэй цувралын дүрүүдийг How2work компани гаргаж эхэлсэн ба тэдний дундаас туулайн чихтэй хурц шүд мангас төрхтэй “Labubu” нэрт дүр асар их алдаршиж, 300 гаруй өнгө, хэлбэр, хэмжээгээр гарсан байна. Үүнийг тэр бүтээхдээ зүүдэлсэн зүүдээ бодит болгосон байна. Гол тренд болоод байгаа энэхүү тоглоом нь Blackpink хамтлагийн гишүүн ‘Lisa’ цахим хуудсандаа цуглуулгаа танилцуулсантай холбоотой. Labunu онцлогоос гэвэл хүйс нь ялгарахгүй бөгөөд нээж үзэх хүртэл ямар өнгөтэй гэдгийг мэдэх боломжгүй нууцлаг байдлаараа хүмүүсийн анхаарлыг нэлээдгүй татаад байна.
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
