Connect with us

Нийгэм

Г.Занданшатарт гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна

Published

on

Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын  тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.

Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Люк Фриденийн захидалд,

“Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэхүү завшааныг ашиглан итгэл хүлээж, өндөр хариуцлагатай албыг хаших болсон Танд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Харилцан хүндлэл, хамтын ажиллагаанд суурилсан урт хугацааны харилцаа бүхий Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой ирэх онд тохиож байгаад баяртай байна.

Бидний нөхөрлөл цаашид улам бэхжиж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Манай хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхлын тусын тулд харилцаагаа хоёр талаар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагаа болон Европын Холбоо-Монгол Улсын түншлэлийн хүрээнд улам бүр бэхжүүлэхэд Тантай хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлье гэжээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд бөгөөд Боловсролын сайд И Жү Ху-гийн захидалд,

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,

            Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Танд чин сэтгэлээс баяр хүргэе.

Монгол, Солонгос хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарт нягт харилцаж, ардчилал болон эдийн засгийг хөгжүүлэх явцад харилцан туршлагаа хуваалцан хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Солонгос Улсын талаар сайн мэддэг төдийгүй элэгсэг дотноор ханддаг Ерөнхий сайд Та бүрэн эрхийн хугацаандаа Монгол, Солонгосын харилцааг улам бэхжүүлэх, хоёр орны “Стратегийн түншлэл”-ийн харилцааг баяжуулан хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

            Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улаанбаатар болон Сөүл хотноо зохион байгуулагдах олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан иргэдийн харилцаа, соёлын солилцоо болон бодит хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол гүнзгийрнэ гэж итгэж байна. 

            Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд дахин баяр хүргэж, Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, аз жаргалыг, Таны манлайлал дор Монгол Улс улам хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе” гэжээ.

Кувейт Улсын Ерөнхий сайд Ахмад Абдулла Аль-Ахмад Аль-Сабах-ын захидалд,

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар танаа

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Тан чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Энэхүү завшааныг тохиолдуулан манай хоёр найрсаг орон, ард түмнийг холбож буй дотно, нөхөрсөг харилцааг сайшаахын зэрэгцээ нийтлэг ашиг сонирхлын төлөө харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Ард түмнийхээ төлөө үйлчилж, хөгжил цэцэглэлтэд тэмүүлэх өнө их ажилд нь амжилт хүсье. 

Танд эрүүл энх сайн сайхныг хүсэх ялдамд Танай сайхан орон улам хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлье” гэжээ.

Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!