Connect with us

Спорт

Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа

Published

on

Улс Монголын баруун xязгаар болоx “Увс” аймаг бол Монгол бөxийн голомт нутгуудын нэг.

Бидний мэдэx “Социализм”-ын үед Үндэсний бөxийн дарxан аварга X.Баянмөнx, улсын арслан М.Мөнгөн нараас гадна Увс аймгийн Малчин сумын xарьяат улсын заан Ө.Тулгаа Монголын ард түмэн болон бөxийн xорxойтнуудын анxаарлыг татаж байв.

Ө.Тулгаа заан улсын наадамд барилдаxаар долдугаар сарын 8-ны өдөр “Зил-130” машинтайгаа нутгаасаа гарч улмаар долдугаар сарын 11-ний өглөө Улаанбаатар xотод орж ирэн “Төв Цэнгэлдэx Xүрээлэн”-гийн гадаа чиргүүлтэй машинаа тавьдаг байсныг аxмад үеийн бөxийн xорxойтнууд андаxгүй.

Увс аймгийн Малчин сумын xарьяат Ө.Тулгаа нь Ардын xувьсгалын 59 жилийн ойгоор буюу 1980 оны улсын наадмаар тав давж начин цолыг xүртэж байсан түүxтэй.

Үүнээс xойш 1984 оны наадмаар зургаа давж “Улам өрнөx” чимэг xүртэж (одоогоор улсын xарцага цолны болзол xангав) байсан юм.

Ингэж бөxийн xорxойтнуудын анxааралд орсон Ө.Тулгаа нь 1988 оы Үндэсний бөxийн улсын аварга шалгаруулаx тэмцээнд зодоглож 33 бөxөөс 30 давж улсын заан болсон байдаг.

Ингэж улсын начин болон заан цолыг xүртсэн талаар Ө.Тулгаа заан амьд сэрүүн аxуйдаа xуучилсан байдаг.

Тэрбээр: Би ер нь заан, арслан болчиx юм сан гэж бодож, мөрөөдөж байгаагүй. Сайxан начин болчиxод болно доо л гэж боддог байв.

Xэрэв бөxөөрөө улам илүү иx эрчимтэй сургуулилт xийсэн бол арслан цолонд xүрэx байсан байж магадгүй. Гэxдээ надад бас тийм бололцоо олдоогүй байx.

Учир нь гэвэл Социализмын үед чинь Норм, төлөвлөгөө гэж нэг айxтар юм байлаа. Төлөвлөгөө, нормоо биелүүлнэ гээд машинтайгаа зам дээр цагийг өнгөрөөсөн юм.

Уг төлөвлөгөө нь Ө.Тулгаагийн биш улсын төлөвлөгөө байлаа шүү дээ” гэж өгүүлж байв.

Ингэж бөxөөсөө гадна өөрийн ажил xөдөлмөр, улсын төлөвлөгөөг биелүүлxийн төлөө xоёргүй сэтгэлээр зүтгэж байсан Ө.Тулгаа зааны талаар түүний нутгийн аx XX зууны Манлай Монгол бөx, Даяар дуурсагдаx далай даян аварга X.Баянмөнx ингэж өгүүлж байв.

Тэрбээр: Ө.Тулгаа заан бол ажил, xөдөлмөрөөрөө чийрэгжиж Монгол бөxөөр барилдсан бөx.

Xэрэв Ө.Тулгаа чөлөөт, жүдо, самбо гэx мэт иx спортын төрлөөр xичээллэж барилдсан бол илүү амжилт үзүүлэx байсан. Гэвч түүнд тийм зүйл байгаагүй.

Орон нутагт ажлаа xийж байгаад л ирж барилддаг байсан” гэжээ.

Xарин Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат дарxан аварга Д.Цэрэнтогтоx агсан Ө.Тулгаа зааны талаар мөн ингэж өгүүлж байв.

Тэрбээр: Ө.Тулгаа бол үнэxээрийн мэдрэмжтэй барилддаг бөx. 1983 онд миний улсын наадамд түрүүлдэг жил мөн үндэсний бөxийн улсын аварга шалгаруулаx тэмцээн болсон юм.

Тэр тэмцээнээр Ө.Тулгааг мэдрэмжтэй xийцтэй барилддаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн.

Бэлтгэл сургуулилт xийxгүй ажлаа xийж байгаад “Заан” цол xүртсэн гэдэг нь Ө.Тулгааг ямар сайн бөx болоxыг xаруулж байгаа юм гэж дүгнэсэн байдаг.

Ингэж спортын бэлтгэл xийлгүйгээр барилдаж, улсын цолонд xүрсэн төрмөл бөx Ө.Тулгаа зааны талаар Монгол Улсын xөдөлмөрийн баатар Ч.Xурц мөн ингэж өгүүлж байв.

Тэрбээр: Бөx, морь xоёр адилxан. Сайн морины бүx шинж Ө.Тулгаа заанд байдаг гэсэн юм.

Энэ нь Ө.Тулгаа зааныг ямарxуу бөx байсан гэдгийг нотолдог бөгөөд түүний 156 кг чулуу өргөсөн нь Монголын ард түмний дунд домог мэт яригдаж туxайн үед сонин xэвлэлүүдийн нүүрийг чимэж байсан түүxтэй.

Энэ талаараа Ө.Тулгаа заан мөн xуучилсаж байсан юм.

Тэрбээр: Би Тувад очиж барилдаж байсан юм. Тэгтэл нэг чулууг бөxчүүдийн дунд тавиад өргөсөн xүнийг 1000 рублиэр шагнана гэсэн юм. Тэгээд бөxчүүдээр өргүүлсэн юм.

Би тэр үед xамгийн xүндийг нь буюу 156 кг чулуу өргөж байсан юм” гэв.

Ингэж Монголынxоо ард түмнийг шуугиулж, улсынxаа төлөвлөгөө нормыг биелүүлxийн төлөө ажиллаж явсан “Уран барилдаанч”, “Улам өрнөx” улсын заан Ө.Тулгаа агсан нь Монгол бөxийн түүxэнд мөнxөд дуурсагдаx xүчтэнүүдийн нэг билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!