Спорт
Даншиг наадамд Тува болон Солонгос улсын бөхчүүд зодоглоно
“Хүрээ цам -Даншиг наадам”-ыг энэ жил Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд зургадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглох юм. Үүний нэгэн хэсэг болж Тува болон Солонгос улсаас нийтдээ 15 бөх зодоглох юм.
Тус барилдаанд Тува улсаас:
- Багахангай дүүрэгт 2023 онд үзүүрлэсэн аймгийн заан,
- Тува улсын заан Монгуш Айдын
- Тува улсын заан Түлүш Сайнбилэг
- Тува улсын арслан Куулар Мөнгө-Эрдэнэ
- Тува улсын харцага Хомушка Эрдэнэ, Куулар Мөнгө-Эрдэнэ
- Тува улсын аймгийн заан Шириж Түмэт
- Тува улсын сумын заан Доржийн Александр нарын 12 бөх
Солонгос улсаас:
- Солонгосын Үндэсний Шрым бөхийн аварга Чой Жун МанКим Мин Жэ, Ча Мин Сү нарын бөхчүүд Монгол үндэсний бөхөөр барилдахаар бүртгүүлсэн байна.
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
