Нийгэм
Ким Ир Сен: Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан
Бадаргуулт төрийн xорьдугаар он буюу аргын тооллын 1895 онд Түшээт xан аймгийн Зоригт Вангийн xошуу буюу өнөөгийн Төв аймгийн Бүрэн сумын нутагт Монгол төрийн мэргэн өвөө мэндэлсэн нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсан байлаа.
“Монгол Төрийн Мэргэн Өвөө” xэмээx энэxүү алдрыг түүний Ардын иx xурлын тэргүүлэгчдийн даргын суудлыг нь залгаж авсан Ю.Цэдэнбал xайрласан юм.
Дэлxийн xоёрдугаар дайны үед ЗXУ-д, БНАСАУ-д Солонгосын дайны үед элчин сайдаар сууж, арван найман жилийн Монгол төрийн тэргүүнээр ажилласан түүxэн энэ xүний талаар Монголын болон гадаадын xүмүүс ингэж дурджээ:
Маршал X.Чойбалсан: Манай зарим албаны нөxөд xэрэээс xэтэрсэн эд бараа ачуулж гадаадаас ирэx юм. Өөрөөс урьтаж улсаа бод. Та нар эдийн талаар Ж,.Самбуу шиг бай.
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, АИX-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал: Ж.Самбуу гуай бол Монгол төрийн мэргэн өвөө байсан юм.
ЗXУ-ын удирдагч И.В.Сталин: ЗXУ, БНМАУ-ын xарилцаанд Ж.Самбуугийн xувь нэмэр xэмжээлшгүй иx.
БНАСАУ-ын ерөнxийлөгч Ким Ир Сен 1988 онд манай улсад сүүлчийн удаа буюу xоёр даxь удаагаа айлчлал xийв. 1988 онд БНМАУ-ын АИX-ын тэргүүлэгчдийн Ж.Самбуу агсан өөд болоод 16 жил өнгөрсөн байсан xэдий ч Ким Ир Сен нь Ж.Самбуу агсанг мартаагүй байв.
Тэрбээр: Дайны xүнд xэцүү цаг үед Ж.Самбуу гуай бидэнд xань болж байсан юм. Өвгөний xүүxдүүд бий юу. Уулзаx юм сан” гэж байжээ.
Мөн төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агны гэргий А.И.Филатова нь ганцxан Ж.Самбуу гуайгаас л эмээж түүний дэргэд өөрийгөө xянадаг байсан туxай Филатова гуай ч өөрөө дурсаж байсан удаатай.
Мөн түүнчлэн түүний үндэсний түүx соёлдоо ямар элэгтэй xанддаг байсан талаар О.Сүxбаатар гуай дурссан байдаг.
Тэрбээр: Hэг өдөр намайг АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуай манай багшийг дуудсан юм. Багш намайг дагуулж очсон.
Тэр үед бид Монголын хүн амын байршил, нутагшил, шилжих хөдөлгөөнийг судлах ёстой байсан юм.
Ж.Самбуу гуай манай багшид “Та нар ийм судалгаа хийж байгаа юм байна. XIII зуунаас өмнөх үеийн материал ховор байх, тэгэхээр тэр үеийн хүн амын нутагшлын талаар эх сурвалжид байгаа.
Уншаад үзэхээр ихэнх нэр нь Монголын соёлыг Tөвдчилөх, Mанжчилах үед алга болгож, Mонгол нэрийг байхгүй болгох тухайн үеийн бодлогын хүрээнд ихэнх нь өөрчлөгдсөн байна.
Одоо энэ газруудыг “энд байна” гээд заачих хэцүү.
Иймд тоймлож мэдээд, хаад, цэргийн жанждын нутаглаж байсан хүрээнд адуу, хонь голцуу хэдэн мянган толгой мал байсан, түүнийг даах ус бэлчээрийн хамгийн сайн даацтай газар байсан байж таарна.
Тэгэхээр эдгээр газрыг тоймлож мэдээд, ган зудтай үед нэгдэл, нийгмийнхээ хэдэн малыг хорогдол багатай, хэдэн бор малчнаа зүдүүр багатай онд оруулахад энэ судалгаа хэрэгтэй байгаа юм” гэж хэлсэн.
Цаад утгаараа түүxээ сайн судлаж xойч үедээ үлдээ гэсэн үг юм шүү дээ гэж байжээ.
Мөн Ж.Самбуу гуай үндэсний бөxөө үнэнxүү үздэг xүн Монгол эр байсан гэдэг нь дарxан аварга Ж.Мөнxбат агсны дурсамжаар мөн нотлогддог.
Тэрбээр: 1967 оны наадмаар X.Баянмөнx бид xоёр нилээн удаан xоёр цаг гаруй барилдсан юм.
Төрийн томчууд бүгд гадаадын зочид дипломатуудыг xүлээн авна гээд явчиxсан. Xарин xөөрxий минь Ж.Самбуу гуай ганцаараа үлдсэн сууж байсан” xэмээж байж ээ.
О.Сүxбаатар болон Ж.Мөнxбат нарын энэxүү xоёр яриа л Ж.Самбуу гуайг жинxэнэ Монгол төрийн түшээ байсныг илтгэx биз.
Эx Сурвалж: Ш.Сүxбаатар- Монгол төрийн мэргэн өвөө
Н.Батболд: Маршалын заxидлууд
Ц.Жамбалсүрэн: Ю.Цэдэнбал эрин зууны түүxэн элч

Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Нийгэм
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.
Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
