Connect with us

Нийгэм

Ж.Баясгалан: 2026 онд дулааны үнийг нэмэхээр инфляци өснө

Published

on

Ж.Баясгалан: 2026 онд дулааны үнийг нэмэхээр инфляци өснө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэн олонхи нь “хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Танилцуулгад дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буураад байна.

Нийт экспорт 2025 оны эхний  таван сард 5.4 тэрбум ам. доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам. доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь  буюу 1.3 их наяд төгрөгөөр буурчээ.

Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ Гаалийн ерөнхий газраас зарладаг албан мэдээллээр 2025 оны эхний таван сарын байдлын дунджаар 72 ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаад байна. Экспортын төсвийн орлого буурч, эдийн засгийн өсөлт саарсны улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхгүй байхаар байгаа юм.  Мөн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх зорилгоор төсвийн тодотгол хийж байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

Хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2 их наядаар бууруулж,  нөгөө талд нь төсвийн зарлагыг 1.9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

-Инфляци өмнөх оны мөн үеэс өсөхөд өрхийн цахилгааны төлбөр, орон сууцны түрээсийн төлбөр, хувцасны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзсэн. Гэтэл хэрэглээний үнийн төвшинг төсөлд 2025 онд 9.5 хувь, 2026 онд 7 хувь, 2027 онд 6.4 хувь байхаар өөдрөгөөр төсөөлсөн байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 онд инфляци 8.2 хувь, 2027 онд 7.2 хувь, 2028 онд 6.9 хувь байх төсөөлөл гаргасан. Ерөөсөө хоорондоо уялдахгүй юм. Монголбанкны ерөнхийлөгч мэдээлэл хийхдээ “Энэ оны сүүлээр инфляци хоёр оронтой тоонд орж магадгүй” гэсэн бол бизнес эрхлэгчид “Инфляци хоёр оронтой тоонд орсон” гэдгийг хэлээд байгаа. Инфляцид нөлөөлөх нөлөөллийг хэрхэн тооцсон юм. Жишээлбэл,  нүүрсний үнэ буурахад гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлөөд улмаар инфялцид нөлөөлнө. Энэ эрсдлийг яаж тооцсон юм, валютын ханшны өөрчлөлтийг яаж тооцсон юм.

Хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны үнэ 9.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өссөн. Цаашдаа ч өсөхөөр байгаа. Тавдугаар сарын  26-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн байна.

2024 оны сүүлээр цахилгаан нэмэхэд 2025 оны нэгдүгээр сард инфляци маш өндөр өссөн. 2026 онд Засгийн газар халуун, хүйтэн ус, бохирын усны тарифыг нэмнэ гэдгээ зарласан, энэ нь инфляцид нөлөөлнө. Гэтэл дахиад инфляци 7 хувь гээд ороод ирдэг, ирэх онд инфляци энэ хэмжээнд байна гэдэгт итгэхгүй байна. Судалгаагаа зөв хийсэн юм уу?

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд инфляцийг 7.2 хувиар тооцсон боловч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг тооцож 9.5 хувиар тооцсон. Үндэсний статистикийн хороо өргөн хэрэглээний 430 орчим бараа, бүтээгдэхүүний дундаж үнийг жинлэн инфляцийг тооцдог. УИХ-ын дэргэдэх байгууллага. Засгийн газраас нөлөөлж байгаа зүйл байхгүй. Тиймээс бодит тооцоо хэмээн дүгнэж байна,

Инфляцид нөлөөлж байгаа суурь хэдэн шалтгаан байгаа. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа, хэрэглээний зээлийн өсөлт, төсвийн тэлэлт, ханшийн сулрал гээд олон зүйл байгаа. Тодотгол хийж байгаа нь төсвийн тэлэлтийг бууруулъя, Монголбанк хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого хэрэгжүүлж байна. Төсвийн тэлэлтийг хязгаарлах зорилгоор инфляцийг өсгөхгүй байх зорилгоор хийж байгаа. Гэсэн ч  инфляци 9.5 хувь болж өсөх нь ээ гэж оруулж ирж байна.

Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү:

-Хил гааль, тээвэр логистикийн байгууллагууд инфляцид эерэгээр нөлөөлж болох арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хурдан шуурхай нэвтрүүлэх, хил гаалийн шалгалтыг буруулах зэрэг арга хэмжээ авна.

Өнгөрсөн 2-3 жилд уналттай явж ирсэн салбарууд сэргэж байна.  Энэ салбар дээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн махны үнийн инфляцид үзүүлж байгаа дарамтыг бууруулах зорилгоор нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээний дүнд эерэг нөлөөллүүд хүлээгдэж байна гэлээ.

Улмаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоожээ

Published

on

“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ.
Тодруулбал, энэ оны 07 дугаар сард Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт Б, М нарын 4 этгээд “Шинээрээ Iphone 16 маркийн гар утас худалдан аваад задлаагүй, хайрцаг савны лацыг нь хөндөөгүй байгаа тул түр хугацаанд барьцаалаад буцаагаад авна, задалж болохгүй шүү” гэж бусдад итгүүлэн, дээрх марк бүхий гар утасны лацтай хайрцгийг үзүүлэн 60 гаруй удаагийн үйлдлээр 15 орчим аж ахуй нэгж, иргэнийг залилсан байна.
Дээрх иргэд нь шинэ гар утасны хайрцагт өөр төрлийн зүйлс хийж, хуурамч лац наан шинэ гар утас мэт болгон харагдуулж, бусдыг төөрөгдөлд оруулан залилж байсан нь тогтоогдсон.
Иймд аливаа эд зүйлсийг худалдан авах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэхдээ эд зүйлсийн бодит байдлыг харж, нягтлан шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй

Ai newsgpt

Аюулт үзэгдэл, ослын 80 гаруй дуудлага бүртгэгджээ

Published

on

By

Нийслэлийн онцгой байдлын албаныхны хариу арга хэмжээний сүүлийн долоо хоногийн үр дүн 

Нийсэлийн онцгой байдлын албаныхан өнгөрсөн долоо хоногт нийслэл, орон нутгийн 28 суманд нийт 84 аюулт үзэгдэл, ослын дуудлага хүлээн авч, хариу арга хэмжээ авсан талаар мэдээлжээ. Энэ нь Монгол улсын хүн ам, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, мөн эдгээр үзэгдлийн давтамж, хариу үйлдлийн үр дүнг илэрхийлж байна.

Дуудлагын гол төрөл нь объектын гал түймэр байсан бөгөөд нийт 68 дуудлага бүртгэгджээ. Гал түймэртэй тэмцэх ажиллагаа нь онцгой анхаарал шаардсан бөгөөд байгууллагын мэргэжлийн алба хаагчид иргэдийн амь насыг аврах, эд хөрөнгө, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдмэл, цаг алдалгүй арга хэмжээ авч ажилласан байна. Үүнээс гадна газар хөдлөлт, биологийн гаралтай аюулт үзэгдэл, хүчтэй салхи шуурга зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн тул тусгай бэлэн байдалд ажилласан ажээ.

Тухайлбал, тус хугацаанд дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд 70 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдалд оруулсан нь онцгой байдлын байгууллагын амьд бэрхшээлийг даван туулах чадвар, мэргэжлийн ур чадварын илрэл болж байна. Мөн нэг газар хөдлөлт, нэг биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр салхины шуурга тус тус бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь байгалийн болон хүний гаралтай эрсдэлүүдийн давтамжийг харуулж байна.

Дэлгэрэнгүй

Ai newsgpt

НЭМҮТ: Угаарын хийнд 122 хүн хорджээ

Published

on

By

 Угаарын хийн хордлого: Үр дагавар, шийдэл

Нийслэл болон хөдөө орон нутгийн хэмжээнд угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн тоо нэмэгдсээр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн мэдээллээр, энэ оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны хооронд нийт 122 иргэн угаарын хийн хордлогод орж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад тодорхой өсөлттэй бөгөөд аюулгүй байдлын чухал асуудлыг дахин сөхөж байна.

Угаарын хийн хордлогын тохиолдол хамгийн ихээр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд 35 иргэн хордсон байна. Түүнчлэн, Баянзүрх дүүрэгт мөн 35 тохиолдол, Сүхбаатар дүүрэгт 17, Чингэлтэйд 16 иргэн угаартаж, аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсээр байна. Хөдөө орон нутгийн хувьд Налайх дүүрэгт дөрвөн тохиолдол бүртгэгдэж, нийтлэг байдлаар орон нутгийн иргэд гэр орныхоо дулаалгын асуудал, аюулгүй байдлын зохицуулалтгүй нөхцөлд байна.

Энэ үзүүлэлт нь угаарын хийн хордлогын тархалт, орон зайн хуваарилалт, үүний нөлөөллийг тодорхой харуулж байна. Иргэдийн хувьд түлээ нүүрс, цог, хий дамжуулагч төхөөрөмжүүдийн аюулгүй байдал, ашиглалтад анхаарах шаардлагатай бөгөөд хяналт шалгалт, боловсролын ажлуудыг чангатгах хэрэгтэйг харуулж байна.

Угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн тоо өссөнтэй холбоотойгоор олон улсын жишиг, туршлагуудыг судлах шаардлагатай байна. Европын орнууд, Япон, Канад зэрэг улс угаарын аюулыг бууруулахад чиглэсэн олон улсын стандартыг мөрдөж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор орон сууц, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлага тавьж, боловсролын компанит ажлуудыг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: НЭМҮТ

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!