Улс төр
УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна
УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Н.Алтанхуяг нарын Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн ч давж заалдах шатны шүүх түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг магадлалыг Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр түүнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон. Учир нь хяналтын шатны шүүхээс “анхан шатны шүүх хэргийн болсон үйл явдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, хамтран оролцоог нотлох баримтад тулгуурлан тодорхойлж үйл баримтын дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм, журамд Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага /Зээлийн удирдлагын хороо/-ын түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарласан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг тус тусдаа шийдвэрлэхээр зохицуулсан ба эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж зээлийн санхүүжилтийг хэлэлцэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргаж байсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна” хэмээн үзсэн байдаг.
Энэ дагуу анхан шатны шүүх Хөгжлийн банкны нэр бүхий хүн, аж ахуйн нэгжид холбогдох хэргийг хэлэлцэхээр болж, шүүх хурал өнөөдөр товлогдсон байна.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
