Улс төр
ХҮН намыг Засгийн газраас гаргаж, МАН-аас Боловсролын сайд томилох уу?!
УИХ-аар Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг хэлэлцэж байх зуурт МАН хавиар огт өөр “улс төр” явж байна. Уг нь, Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газартаа урьдах Засгийн газарт байсан ХҮН намыг үлдээсэн. Тэгэхдээ, яг өмнө байснаар нь үлдээсэн. ИЗНН-ыг нэмж оруулсан.
“Үндэсний эвсэл”-ийн тухайд, өөрсдөө “…Засгийн газарт орохоос татгалзсан”, МАН талаас “…Хүслийг нь биелүүлэхэд хэцүү байсан” гэдэг зөрүүтэй мэдээ түгээд үлдсэн.
Ингээд сайд нар томилогдож, одоо бүрэлдэхүүнээ батлуулж буй нь энэ. Тэгвэл, өчигдөр МАН-ынхнаас “…Засгийн газраас ХҮН намыг гаргаж, Боловсролын яамыг өөрсдөө авах нь зүйтэй” гэсэн санал гарчээ. Зөвхөн саналын түвшинд бус, нэлээд улс төр болж буй юм байна. Боловсролын яам саяын ЭЕШ дээр алдаа гаргасан нь үүний сэдэл болсон бололтой. “…Энэ нь Засгийн газрын нэр хүндэд нөлөөлж байна” гэж ХҮН намыг Засгийн газраас гаргахыг санаачлагчид үзэж буй юм байна.
Тэр байтугай, “…П.Наранбаярын оронд Боловсролын сайд болно” гэсэн 3-4 гишүүн амбицаа илэрхийлжээ. Зарим нь үүнийг “…Засгийн газар дөнгөж бүрдээд ажилдаа орж байхад задлах гээд байж болохгүй” гэж буй аж.
Гэхдээ “…Энэ нь Ерөнхий сайлдын хэлэлцүүлж байгаа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нөлөөлөхгүй” гэдгийг эх сурвалж хэлж байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ

