Технологи
ЛеБрон Жэймс тоглоомын түүхэнд бичигдэв
Орчин үеийн спортын хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, сагсан бөмбөгч ЛеБрон Жэймс энэ удаад хүүхдийн тоглоомын салбарын түүхэнд бичигдэв. Тодруулбал, барби хүүхэлдэйг бүтээгч “Маттел” компани ЛеБрон Жэймсийн дүртэй Кен хүүхэлдэйг гаргажээ. Ийнхүү ЛеБрон Жэймс Кен хүүхэлдэй болсон анхны мэргэжлийн эрэгтэй тамирчин болов.
“Маттел” компани уг хүүхэлдэйгээр дамжуулан хойч үедээ эерэг үлгэр дуурайлал үлдээхийг хүсч байна.
ЛеБрон Жэймсийн хүүхэлдэй энгийн Кен хүүхэлдэйнээс 2.54 см өндөр. Бодит байдал дээр тэр 2.06 см өндөр.
ЛеБроны хүүхэлдэй сагсан бөмбөгийн өмсгөлгүй ч энгэртээ ЛЖ гэсэн товчлол бүхий бомбер өмссөн байна. Бомберын нэг талын ханцуй дээр Охайо мужийн тэмдэг, титэмний дүрс, нөгөө талд нь ЛеБроны сагсны өмсгөлийн 23 дугаарыг наажээ. Харин ар талд нь “ЛеБрон – Акроноос ирсэн жирийн нэг хүүхэд” гэсэн үгийг бичжээ. ЛеБрон Охайо мужийн Акрон хотод төрсөн аж. Бомберны дотор талд “Бид нэг гэр бүл” гэсэн бичигтэй подволк өмссөн байна. Түүнчлэн бөмбөг, чихэвч, пүүз гэсэн нэмэлт хэрэгслүүд тус хүүхэлдэйнд бий.
Дашрамд дурдахад, Трампийн зарласан тарифын нэмэгдэл “Маттел” компанид ч нөлөөлж буй. Тус компани ойрын хугацаанд үнээ өсгөж, нийлүүлэлтийн сүлжээндээ өөрчлөлт оруулж магадгүй гэв.
ЛеБрон Жэймс өөрийнхөө хүүхэлдэйг хараад “Догь юм бэ? Бага зэрэг фитнес хийх хэрэгтэй харагдаж байна. Хөл нь нарийхан юм” гэж хошигножээ.
“Маттел” компани сүүлийн үед 65 жилийн түүхтэй Барби брэндийнхээ нэр төрлийг карьер, биеийн галбир, гарал үүсэл гээд илүү өргөн хүрээнд төрөлжүүлэх болсон. Барби брэнд өмнө нь Серена Уильямс, Наоми Осака, Меган Рапиное зэрэг тамирчинг алдаршуулж байсан ч ЛеБрон Жэймс энэ эгнээнд нэгдсэн анхны эрэгтэй тамирчин болж байна.

Нийгэм
Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Монгол Улсад шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гаргаж буй залуу эрдэмтэн, эмч нарын амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” болон “Шилдэг залуу эмч” цол тэмдгээр шагналаа.
Энэхүү шагналыг хүртсэн залуучууд Монголын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бөгөөд тэдний ажил нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц, шинэ дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт ухааныг эх орондоо нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Тодруулбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа нь химийн судалгаагаар дэлхийд нэр хүндтэй бүтээлүүдийг гаргаж, Монголын химийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан бол, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш Бат-Оргилын Төрмандах нь ногоон эрчим хүчний салбарт шинэлэг төсөл, инновац хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу эмч нарын тоонд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт болон Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар багтаж байна. Эдгээр мэргэжилтнүүд нь тусгайлан хөгжүүлсэн мэс заслын техник, оношилгооны шинэ аргачлалуудыг эх орондоо нэвтрүүлж, өвчтөний амьдрах чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу 16 наснаас дооших хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.
Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм.
Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон дэлхийд анхдагч хууль юм.
Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ. Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Говь-Алтай аймгийн Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо
Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.
Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.
Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна. Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
