Connect with us

Технологи

Эрдэмтэд чононд генетикийн инженерчлэл хийж устсан төрөлтэй адил гадаад төрхтэй болгожээ

Published

on

Эрдэмтэд генетикийн инженерчлэлийн аргаар гурван чоныг бэлтрэгийг өөрчилж, устаж үгүй болсон чононы төрөлтэй гадаад төрхөөрөө нь адил байж магадгүй болгожээ. Инженерчлэлийг хийсэн “Colossal Biosciences” компани даваа гарагт /2025.04.07/ мэдэгдсэнээр чононуудыг АНУ-д нууц байршилд өсгөж байгаа гэсэн юм.

Гурваас зургаан сар хүртэлх настай тэр гурван бэлтрэгүүд урт цагаан үс, булчинлаг эрүүтэй аж. Тэд ойролцоогоор 36 орчим жинтэй, нас бие гүйцэхдээ 63 орчим кг жинтэй болох төлөвтэй гэж “Colossal Biosciences” компанийн судлаачид мэдэгджээ. Гадаад төрхтэй нь ижил болгосон байж магадгүй гэх устаж үгүй болсон чоно нь 10 мянган жилийн өмнө устаж үгүй болсон Аэносёон дирус (Dire wolf, орчуулбал аймшигт чоно) юм.

Генетикийн инженерчлэлийн ажилтай холбоогүй эрдэмтэд энэ нь аймшигт чоно Хойд Америкийн газар нутагт удахгүй эргэн ирнэ гэсэн үг биш гэжээ. Буффалогийн их сургуулийн биологич Винсент Линч “Одоогийн байдлаар эрдэмтдийн хийж чадах зүйл бол ямар нэгэн амьтныг гадаад үзэмжээр нь өнгөцхөн адилхан мэт болгох” хэмээсэн байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

 Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Published

on

By

 Эрдэмтэн, эмч нарын шинэ үеийн шилдэг төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

Монгол Улсад шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ дэвшил гаргаж буй залуу эрдэмтэн, эмч нарын амжилтыг төр засгаас өндрөөр үнэлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эрдэмтэн” болон “Шилдэг залуу эмч” цол тэмдгээр шагналаа.

Энэхүү шагналыг хүртсэн залуучууд Монголын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бөгөөд тэдний ажил нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц, шинэ дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололт ухааныг эх орондоо нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тодруулбал, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа нь химийн судалгаагаар дэлхийд нэр хүндтэй бүтээлүүдийг гаргаж, Монголын химийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан бол, МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн багш Бат-Оргилын Төрмандах нь ногоон эрчим хүчний салбарт шинэлэг төсөл, инновац хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын шилдэг залуу эмч нарын тоонд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат, П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт болон Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар багтаж байна. Эдгээр мэргэжилтнүүд нь тусгайлан хөгжүүлсэн мэс заслын техник, оношилгооны шинэ аргачлалуудыг эх орондоо нэвтрүүлж, өвчтөний амьдрах чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Дэлхий

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ

Published

on

By

 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу  16 наснаас дооших хүүхдүүдэд  олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.  

Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм. 

Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь  16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон  дэлхийд анхдагч хууль юм.

 Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ.  Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг  үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна. 

Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Нийгэм

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Published

on

By

  “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд  Говь-Алтай аймгийн  Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо 

Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд  манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт,  мөнгө,  хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль,  Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.

Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна.  Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!