Connect with us

Улс төр

Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

Published

on

Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг 11 компани байна.

Нэгдүгээрт

“Эрдэнэс критикал минералс” буюу ТӨҮГ хуучнаар “Монголросцветмет” орж байна. Тус үйлдвэрийн газар нь:

  • Цагаан галт MV-020945,
  • Хашаат овоот даваат XV-020580,

  • Урт сайр XV-020523,
  • Галтын талбай XV-020521,
  • Хяргас нуур MV-018900,
  • Баргилт MV-016657,
  • 8 дугаар хүдрийн бүс MV-013440,
  • Өргөн MV-012884,
  • Цагаан галт MV-012131,
  • Зүүн цагаан дэл MV-011722,
  • Өндөр цагаан-1 MV-011721,
  • 7, 18, 19, 20 дугаар хүдрийн биет MV-011425,
  • Улуун уул-2 MV-010875,
  • Туулын баруун тэнж MV-007197,
  • Улаан уул MV-007137,
  • Улаан уул MV-004878,
  • Зүүн үнэгт MV-004487,
  • Төв үнэгт MV-004306,
  • Туул голын гольдрол MV-000175,
  • Бор-Өндөр MV-000174,
  • Адаг MV-000173,
  • Өргөн MV-000164,
  • Бужгар MV-000163,
  • Бор толгой MV-000161,
  • Баруун баргын овоо MV-000160,
  • Хамар ус MV-000159,
  • Цагаан толгой XV-021662 гэсэн 28 лиценз эзэмшдэг. Захирлаар нь УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараахан томилогдон ажиллаж байна.

Хоёрдугаарт

“Монголын алт МАК” ХХК юм байна. “Монголын алт МАК” ХХК-ийг Б.Нямтайшир, Н.Номтойбаяр нарын гэр бүлийн зургаан хүн эзэмшдэг. Тус компани

  • Зуун модны элс MV-021010,
  • Хүрэн XV-020827,
  • Цагаан хадын нуур XV-020818,
  • Хант MV-020387,
  • Хөөт MV-020297,
  • Мөрөн дэл XV-019073,
  • Түмэн өлзий уул-Цагаан суварга MV-017541,
  • Цагаан суварга MV-017535,
  • Адуу чулууны хөндий MV-017334,
  • Дэнжийн элс MV-015649,
  • Дэнжийн элс-1 MV-015573,
  • Адуунчулуун MV-014892,
  • Элдэв-2 MV-012463,
  • Нарийн сухайт зүүн MV-012226,
  • Нарийн сухайт баруун MV-012225,
  • Хөөт MV-012199,
  • Алаг тогоо MV-011932,
  • Цахирын хөндий MV-007357,
  • Нарийн сухайт зүүн MV-006852,
  • Нарийн сухайт MV-005458,
  • Элдэвийн MV-002545,
  • Алаг тогоо MV-000716,
  • Нарийнсухайт MV-000227,
  • Хамар булаг XV-021645 гэсэн 24 лиценз эзэмшиж байна.

Гуравдугаарт

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байна. Тус үйлдвэрийн газар:

  • Шандын орд-Эрдэнэтийн овоо MV-021000,
  • Дэлт толгойн орд- Эрдэнэтийн овоо MV-020730,
  • Бага залуугийн овоо- Эрдэнэтийн овоо MV-020733,
  • Зүүн түрүүн MV-020718,
  • Бийрийн гол MV-02071,
  • Эрдэнэтийн овоо- Эрдэнэтийн овоо MV-000011,
  • Чингилийн гол-2-Эрдэнэтийн овоо MV-017545,
  • Хужир XV-022166,
  • Хөх асгат XV-022167,
  • Согоот XV-022168,
  • Ундрах XV-022170,
  • Оюут XV-022171,
  • Зөөхийн гол XV-022169 гэсэн 13 лиценз эзэмшдэг. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар УУХҮ-ийн сайд асан Г.Ёндон томилогдож очоод гурван жил шахам ажиллаж байна.

Дөрөвдүгээрт

“Гацуурт” ХХК жагсана. Тус компани нь

  • Хөшөөт MV-020670,
  • Билүүт MV-011916,
  • Ширээ нуруу MV-011025,
  • Таацын гол MV-009203,
  • Таацын гол-1 MV-009204,
  • Зүүн сөдөт-6 MV-008478,
  • Зүүн сөдөт-5 MV-008479,
  • Зүүн сөдөт-1 MV-007687,
  • Зүүн сөдөт-3 MV-007688,
  • Зүүн сөдөт-2 MV-007689,
  • Зүүн сөдөт-4 MV-007690,
  • Билүүт ам MV-006689,
  • Билүүт MV-000114 зэрэг 13 лицензийг эзэмшиж байна. “Гацуурт” ХХК-ийг Л.Чинбат эзэмшдэг.

Тавдугаарт

“Бүрдэл майнинг” ХХК буюу хуучнаар “Эко алтан заамар” нь

  • Бор толгой MV-021523,
  • Бор толгой MV-021525,
  • Бор толгой MV-021526,
  • Бор толгой MV-021527,
  • Баян голын эх MV-018995,
  • Их Тохойрол MV-021704,
  • Их Тохойрол MV-021705,
  • Их Тохойрол MV-021706,
  • Их Тохойрол MV-021707,
  • Их Тохойрол MV-021708,
  • Их Тохойрол-1 MV-021710,
  • Их Тохойрол MV-007712,
  • Их Тохойрол-1 MV-007713 гэсэн 13 лиценз эзэмшдэг байна. Тус компанийн хувьцааг П.Төмөрцэцэг эзэмшдэг. “Бүрдэл майнинг”-ийн Эцсийн өмчлөгч нь “Алтан заамар” ХХК, тус компанийн захирал нь В.Бат-Эрдэнэ, цаашилсаар жинхэнэ эзэн нь “Алтайн хүдэр”-ийн Р.Базар болж таардаг.

Зургаадугаарт

“МАК цемент” ХХК нь

  • Хадан хошуу MV-021073,
  • Ширээгийн хөндий MV-017437,
  • Ширээгийн хөндий MV-016898,
  • Дөрвөлжин MV-016734,
  • Манж толгой MV-016735,
  • Замын хөх толгой MV-015572,
  • Зүүн хэсэг MV-015353,
  • Баргилт толгой MV-013653,
  • Эмээлт уул MV-11000209,
  • Билүүт MV-009427,
  • Шар хоолой MV-44000039,
  • Сайхан XV-43000332,
  • Аман усны хөндий XV-019320 зэрэг 13 лицензийг тус тус эзэмшдэг. Энэ компанийг Б.Нямтайшир эхнэрийн хамт эзэмшдэг.

Долоодугаарт

“Аурум металс” ХХК нь:

  • Улаан чулууны нуруу MV-021120,
  • Цахирын хоолой MV-018354,
  • Их булаг MV-012197,
  • Булаг MV-011907,
  • Ногоон толгой MV-011908,
  • Ар хөшөөт MV-011909,
  • Цагаан шар MV-001781,
  • Хараатын хэц XV-021999,
  • Хүрэн толгой-1 XV-022000,
  • Дугших уул XV-022016,
  • Их сэртэн уул XV-021880,
  • Нарт уул XV-021829 гэсэн 12 лиценз эзэмшдэг. “Аурум металс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирлаар Д.Баатар ажилладаг. Харин эцсийн өмчлөгчөөр нь “Монголиа голд корпорэйшн” зэрэг компаниуд бүртгэлтэй байна. Эзэмшил нь явсаар Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг рүү хөтөлж очно.

Наймдугаарт

“Сэкер ресорсус Монголиа” хамтарсан хөрөнгө оруулалтай ХХК нь:

  • Адаг MV-021487,
  • Байц MV-021488,
  • Асгат MV-017438,
  • Адаг MV-017057, Хотгор зүүн MV-017060,
  • Хотгор баруун MV-017061,
  • Байц MV-017062,
  • Хонгор MV-012728,
  • Шар хоолой MV-014217,
  • Шар хоолой MV-011965,
  • Зээгт MV-000905,
  • Хонхор дэрс XV-01765 зэрэг 12 лиценз эзэмшдэг. Өмнө нь “Гобикоул энд энержи” нэртэй байсан энэ компанийн хувьцааг Сингапурын Saker Resources Pte.Ltd эзэмшдэг. Гүйцэтгэх захирал нь Б.Баттуул, эцсийн өмчлөгч нь татан буугдсан гэх мэдээлэлтэй М.Баярманла захиралтай “Мөнхтун болор” ХХК, М.Чойдорж захиралтай “Гобиконсолидетед” гэсэн компаниуд байна.

Есдүгээрт

 

“Хүннү говь алтай” ХХК нь:

  • Хүрэнгийн талбай MV-020610,
  • Хүрэнгийн талбай MV-020611,
  • Хүрэнгийн талбай MV-020612,
  • Хүрэн гол MV-020613,
  • Хүрэн гол MV-020614,
  • Ацын ам MV-020615,
  • Ацын ам MV-020616,
  • Нүдэн MV-020594,
  • Хужиртын улаан ар MV-015403,
  • Хужиртын булаг MV-005097,
  • Хужирт булаг MV-005043,
  • Хужиртын-Ам MV-001715 гэсэн 12 лиценз эзэмшдэг. Тус компанийн хувьцааг “Хүннү-Алтай”, “Браунривер Ресурс” компаниуд эзэмшдэг. Тайландын иргэн Techathumanan Sitthichai захирлаар нь ажилладаг. Эцсийн өмчлөгч нь иргэн Vongkusolkit Mr.Sinon гэсэн байна. Харин “Хүннү-Алтай” компанийг Сингапурын “Хүннү Инвестмент Pte” эзэмшдэг. Эцсийн өмчлөгч нь мөн иргэн Vongkusolkit Mr.Sinon гэжээ. “Браунривер Ресурс” ХХК-ийг “Олимптрейдинг” ХХК эзэмшдэг. Захирал нь Д.Жамъян, эцсийн өмчлөгчийнх нь мэдээлэл алга. Гэхдээ олон компанийн сүлжээний үзүүр “Макс”-ын Д.Ганбаатар дээр аваачна.

Аравдугаарт

“Монгол тунжөн майнинг инвестмент групп” Сингапурын 100 хувь хөрөнгө оруулалттай ХХК нь:

  • Цагаан толгой MV-017106,
  • Модот XV-021998,
  • Хонгор морьт XV-021893,
  • Чулуут уул XV-021894,
  • Хайчийн булаг XV-021900,
  • Их уул XV-021813,
  • Хөтөл XV-021782,
  • Алаг ус XV-022745,
  • Хилэнт XV-022549,
  • Оорцог XV-022552,
  • Баян хушууны ус XV-022302 гэсэн 11 лиценз эзэмшдэг. Тус компанид “Өвөр Монголын Жуншань Хуйрун Импорт Экспортын Хязгаарлагдмал Компани” хувь эзэмшилтэй. Гүйцэтгэх захирал нь Хятадын иргэн Luo Dan, эцсийн өмчлөгч нь Chen Bibin юм байна.

Арваннэгдүгээрт

МОЭНКО Сингапурын 100 хувь хөрөнгө оруулалттай ХХК нь:

  • Хөшөөт MV-015289,
  • Хамар даваа MV-020299,
  • Хөшөөт хөндлөн MV-011887,
  • Хамар даваа MV-011888,
  • Хөшөөт MV-006525,
  • Хөндлөнгийн гол MV-004322,
  • Олон булаг MV-002913,
  • Хөндлөнгийн хөтөл MV-001640,
  • Хөшөөт гол MV-001414,
  • Зөөлөн XV-020745 зэрэг 10 лиценз эзэмшдэг. Тус компанийн хувьцааг эзэмшигч нь Сингапурын “Mongolia Energy Corpotation Limited Singapore” байна. Гүйцэтгэх захирал нь Хятадын иргэн Lin Shing Simon Lo, эцсийн өмчлөгч нь Lin Lo юм байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!