Connect with us

Нийгэм

Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчийн нэгээр Т.Мөнхтэнгэр шалгарчээ

Published

on

Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчийн нэгээр Т.Мөнхтэнгэр шалгарчээ

Хөвсгөл аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газрын залуу байгаль хамгаалагч Төмөрсүхийн Мөнхтэнгэр нь Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр шалгарлаа. Тэрээр олон жил байгаль хамгааллын ажилд зүтгэсэн говийн болон баруун аймгуудын байгаль хамгаалагчидтай мөр зэрэгцэн шагнуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.

Байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр хандгай агнасан зөрчлийг илрүүлсэн, хууль бус загасчлал түүнээс урьдчилан сэргийлсэн гэх шалгуураар (Ирвэс Хамгаалах Сан, Байгаль Oрчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сантай хамтран Английн засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдаа бууруулах (IWT) төслийн санхүүжилтээр шалгаруулсан) ирвэстэй нутгийн  20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр тодорсон нь энэ аж. 2024 онд  хариуцан хамгаалсан газар нутагтаа 12 хэрэг зөрчил илрүүлсэн, 153 хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, 7-г таслан зогсоосон, 221 өдөр хээр хяналт шалгалт хийжээ.

Тэрээр хэлэхдээ, “Аав, ээж, ах гээд бид гэр бүлээрээ байгаль хамгаалагч. Аав минь намайг бага байхаас байгаль хамгаалахад сургаж, би ч түүндээ хөтлөгдсөөр өдий зэрэгтэй явж буй. Байгаль хамгаалагчид жилийн 200-280 хоногийг хээр хяналт шалгалтаар явж ар гэрээсээ хол өнгөрүүлдэг. Байгаль хамгаалагч нарын ар тал гэдэг чухал хүмүүс. Манай ээж гэхэд аавыг 35 жил хүлээж, ажлыг нь дэмждэг.

“Байгаль хамгаалагчийн гэр бүлийнхэн бол хүлээх гэж төрчихсөн гэх юм уу, тийм л улсууд. Энгийн бид хүнтэй уулзахаар цаг товлоод 10-20 минут хоцорвол бөөн юм болдог доо.  Гэтэл бүх амьдралынхаа турш аавыг хүлээнэ гэдэг чинь том зориг, тэвчээр” хэмээн гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг дурдлаа.

Мөн үргэлжлүүлэн “Байгалийн төлөө зүтгэж байгаа бүх хүний л боддог бодол биз ээ. Ирээдүй хойч үедээ хариуцсан хамгаалж буй газар нутгаа унаган төрхөөр нь хадгалж үлдээхийг хүсдэг” гэлээ.

Эх сурвалж: Ирвэс Хамгаалах Сан

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!