Connect with us

Нийгэм

Цемент биш цэцэг, далан биш ногоон зурваст амьдрах нийслэлчүүдийн мөрөөдөл

Published

on

Зун хаврын зургаан сард Улаанбаатарын иргэд Туул, Сэлбэ, Улиастай, Дунд, Баруун, Зүүн салаа голын хөвөөнд хэсэг ч атугай алжаалаа тайлж суух боломжтой бол ямар сайхан бэ?

Даанч бидэнд үнэтэй бродюр, цементэн ханаар хашсан зэгэл саарал нийслэлдээ давчуухан амьдрах л сонголт үлдсэн мэт.

Хот дундуур урсах гол дагасан хөгжил нийслэлийн өнгө төрхийг тодотгож, хувийн хэвшил ч үүнд түшиглэн амжилттай хөгждөг олон жишээ дэлхийд бий. Гэвч хөгжил ярьдаг ч ахиц нь анзаарагддаггүй Улаанбаатарт Сэлбэ, хатан Туул, Дунд голоо хашсан, хог хуримтлагдсан бодлогоос өөр шийдэл алга.

Уншигч танд БНСУ-ын жишээгээр, гол дагасан хөгжлийг хэрхэн бүтээж болдгийг энгийнээр тайлбарлая.

Сөүл хотын дундуур Хан, Чонгчечон , Танчеон гол урсдаг. Эдгээрийн эрэг дагуу явган болон дугуйн зам, тоглоомын талбай, ногоон байгууламж, кафе, амралтын бүсүүдийг үе шаттай байгуулсан. Анхны санхүүжилтийг улсын болон хотын төсвөөс гаргажээ.

Одоо эдгээр бүсийн урсгал зардлыг хувийн хэвшлийн оролцоогоор нөхдөг болжээ.

Тухайлбал, Сөүл хотын захиргаа Чонгчечон голын дээгүүр өнгөрөх хурдны замыг  2003-2005 онд буулгаж, тус голыг сэргээх төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр гол дагуух биологийн төрөл зүйл 200 гаруй болж нэмэгдэн, хөрсний ус шингээх чадамж дээшилж, үерийн хамгаалалт сайжирсан.

Мөн хотын иргэдийн нийгмийн оролцоо, хотын өнгө үзэмж ч дагаад дээшилжээ.

Манай улс үүнтэй ижил том төсөл хэрэгжүүлэхэд уур амьсгал, хөрсний нөхцөл, усны төвшин, хөрөнгө санхүү зэрэн олон хүчин зүйл нөлөөлнө. Гэхдээ, Чонгчэчон голын тохижилтын загварыг жишиг болгон ус нэвчүүлдэг гадарга, ногоон зурвас бүхий шийдлүүдийг ашиглах боломжтой.

БИДЭНД ЯМАР ШИЙДЭЛ БАЙВ, ҮР ДҮН ХААНА БАЙНА ВЭ?

Нийслэлээс хот дундуур урсах гол дагасан хөгжлийн асуудлыг огт анхаараагүй биш юм. Сүүлийн 15 жилд дараах төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

2009–2012 он:

  •  Голын эрэг дагуу газрын зөрчил шалгаж, хууль бус барилгыг буулгах гэж оролдов.
  • “Туул голыг хамгаалах үндэсний хөтөлбөр” хэрэгжсэн ч үр дүн сул байв.

2013 оноос  “Сэлбэ сэргэлт”, “Сэлбэ дэд төв”-ийн ажил

  • Сэлбэ гол дагуу үерийн хамгаалалт, зам, ногоон байгууламжийн төслийг боловсруулав.
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй байсан ч газрын маргаан, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

2017 оноос “Эко бүс” ба “Туул голын хамгаалалтын бүс”-ийн ажил

  •   Туулын эрэгт 50 метрийн хамгаалалтын бүс тогтоон, зөрчилтэй байгууламжуудыг буулгасан.
  •   Зарим хэсэгт амралтын бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсан.

2023–2025 он:

  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн барилга 2025 оны IV сараас эхэлсэн.
  • Дараагийн шатанд тохижилт, ногоон байгууламж төлөвлөж байна.
  • “Туул голын тохижилт” төслийн хүрээнд амралт, зугаалгын бүсийг байгуулах ажил өрнөж буй.

 ЯАГААД АХИЦ МУУ БАЙНА ВЭ?

Эдгээр санаачилга бодит үр дүн болж, иргэдэд хүрдэггүйн гол шалтгааныг мөн байгальд суурилсан шийдэл гэж чухам юу болох талаар судлаач Н.Оюунчимэгээс тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ байгальд суурилсан шийдэл гэдэг нь экосистемийн байгалийн үйл ажиллагааг ашиглан, нийгмийн олон талт асуудлыг шийдвэрлэхийг хэлнэ.

Голын эрэг орчмыг зөвхөн байгаль орчны хувьд төдийгүй нийгэм, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байдлаар тохижуулахад хэд хэдэн саад тулгарч байна. Үүнд:  

  • Төлөвлөлтгүй суурьшил, зөвшөөрөлгүй барилгын асуудал хөндөгдөнө. Голын хамгаалалтын бүсийг зөрчин газар олгосон, барилга барьсан, хашаа татсан тохиолдол маш их байна.
  • Хуул эрхзүйн хэрэгжилт сул байна. Баталсан хуулиа хэрэгжүүлдэггүй, хяналт сул, хариуцлагын систем хөгжөөгүй.
  • Голын экосистемийн ач холбогдол, хамгаалалтын бүсийн эрхзүйн шаардлагын талаарх ард иргэдийн мэдлэг хангалтгүй. Үүнтэй холбоотойгоор барилгын болон засвар шинэчлэлийн ажил хийхдээ байгалийн ургамал, амьтны амьдрах орчныг хайр найргүй сүйтгэж байна.
  • Голын эргийн тохижилт, дэд бүтцэд инженерийн шийдэл давамгайлж байна. Тухайлбал, бетон далан, хамгаалалтын хэт өндөр байгууламж нь усны урсац, амьтан ургамлын амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг.
  • Бохирдол их байна. Голд бохир ус шууд нийлүүлэх, гол дагуу хог хаягдал хуримтлагдах.
  • Иргэд, оршин суугчид, олон нийтийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй тул оролцоо сул байна. Эрэг дагуух газрыг нийтийн эзэмшил газар гэдгийг ойлгох, хамгаалах ухамсар дорой байна.

Сэлбэ голын тохижилт яг байгальд суурилсан зөв шийдэл мөн үү?

Судлаач Н.Оюунчимэг хэлэхдээ, Сэлбэ голын урсцыг сайжруулах нэрийдлээр голдирол дагуу ургасан мод, бутыг тайрч, хөвөөг хааж хатуу бетонон хана босгосон  нь байгальд суурилсан шийдэл мөн эсэхэд баримт нотолгоо дурдаж тайлбар өгье.

Нэгдүгээрт голын голдирол дахь мод, бутлаг ургамлыг үүргийг дурдъя. Голын голдиролд ургасан ургамал нь зөвхөн голын экосистемд хувь нэмэр болоод зогсохгүй хөрс тогтоох, усны урсцын хурд, гүнд нөлөөлдөг. Судалгаагаар, голдирлын ургамал нь үерийн үед усны эрчмийг зөөлрүүлдэг төдийгүй үерийн давтамжийг бууруулахад нөлөөлдөг (UNEP, 2014).

Удаагаар бетон хаалт нь усны байгалийн урсгалыг хааж, голын экосистемийн тэнцвэрийг алдагдуулах, улмаар устгах, усны температурыг нэмэгдүүлэх, биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг доройтуулж, алдагдахад хүргэх аюултай (WWF, 2020).

Дээрх судалгаанууд болон олон улсын туршлага дээр үндэслэн, судлаачийн байр сууринаас дүгнэхэд, Сэлбэ голын тохижилт нь байгальд суурилсан шийдлийн зарчим, голын урсац, экосистемийн тэнцвэрийг хадгалах, олон нийтийн оролцоог хангах, ногоон байгууламжийг дэмжих зэрэгт бүрэн нийцэхгүй. Тиймээс байгальд суурилсан зөв шийдэл болж чадахгүй гэв.

СӨҮЛИЙН ТУРШЛАГААР ТҮРЭЭСИЙН ГАЗРУУДЫГ ХУВИЙН КОМПАНИД ӨГЧ, ТЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ГОЛЫН ЭРЭГ ОРЧМЫГ ТОХИЖУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ? 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны тохижилтын асуудал хариуцсан дарга Г.Билгүүнээс төслийн хэрэгжилт, ААН-үүдтэй хамтарч ажиллах тухай тодруулав.

Тэрээр хэлэхдээ, бидэнд голын эрэг дагасан хөгжил үнэхээр хэрэгтэй байна. Гэвч манай албанд энэ асуудлыг тусгайлан хариуцдаг мэргэжилтний орон тоог өнгөрсөн жил хассан.

Туул голыг хэд хэдэн байршилд тохижуулсан ч одоогоор ахицгүй, дээрээс нь “Сэрүүн сэлбэ” төсөл олны амны бай болоод гацсан.

Үнэхээр бидэнд голын эрэг дагасан хөгжил хэрэгтэй хэдий ч  гүйцэтгэл, менежментийн баг дутагдаж байна. Бид энэ асуудлыг удирдлагууддаа уламжилсан.

Дэлхийн банкны төслийн санхүүжилт хэвээр үлдсэн, үүнийг бид ашиглах хэрэгтэй. Хэрэв үнэхээр ажил хэрэг болгож суурь тохижилтыг хийвэл ААН-үүдтэй нээлттэй хамтарч ажиллах боломж бий гэх тайлбарыг өгөв.

Хэзээ нийслэлчүүд бид явган хүний зам, дугуйн зам, авто зам нь тусдаа аюулгүй зорчдог болох вэ? Хэзээ утаа яана даа гэж санаа зовохгүй болох вэ? Хэзээ түгжрэл гэж толгой гудайлгахгүй болох вэ? Бас хэзээ бид голын эрэг дагуух ногоон зүлэг дээр гэр бүлээрээ амар тайван суух вэ?

Бидэнд олон асуулт, хүсэл, шаардлага байна. Гагцхүү бодит шийдэл, ухаалаг менежмент л үгүйлэгдсээр. Иргэндээ ээлтэй хотод амьдрах нь нийслэлчүүдийн туйлын мөрөөсөл болоод удаж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!