Спорт
Бидний хамгийн том өрсөлдөгч Spirit, тэднээс хариугаа авмаар байна
“The MongolZ” баг өчигдөр/2025.05.12/ Украины “NAVI”-г хожсоноор “PGL Astana” тэмцээний плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. Хоёр баг өмнө нь Лиссабонд учраа таарахад украин баг хожиж байлаа. Энэ талаар “Techno” буюу М.Содбаяр ярихдаа “Хэрэв бид тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм” гэжээ.
Харин энэ удаад “The MongolZ” хариугаа авснаар тэд Барыс аренад тоглохоор болов.
Тоглолтын дараа “Techno” дараах ярилцлагыг өгчээ.
-Плей-оффд шалгарсанд баяр хүргэе. Та нар 3-0 гэсэн амжилттай шалгарлаа. Бүр нэг ч мап хожигдсонгүй?
-Сүүлийн NAVI-ийн эсрэг хийсэн тоглолт хүнд байлаа. Бид тэдэнтэй гурван сар хугацаанд хоёр удаа учраа таарлаа. Нэг хожиж, нэг хожигджээ. Тэд бидний эсрэг сайн бэлдсэн байна. Бид ч үнэндээ ийм зүйл хүлээж байсан. Өөрсдийнхөөрөө тоглож, өөрсдийн хэв маягаа гаргахыг зорилоо.
-NAVI-ийн эсрэг тоглох хүнд байлаа гэлээ. Сүүлд Лиссабонд тоглоход та нар хожигдсон. Энэ удаад хариугаа авах сайхан байв уу?
-Мэдээж тийм ээ. Сүүлд тэдний эсрэг тоглохдоо харамсалтай хожигдсон. Учир нь бид “Mirage” дээр хожиж байсан шүү дээ. Тэр ялагдал бидний хувьд харамсмаар байсан. Хэрэв тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм. Гэхдээ хожигдож, тэмцээнээс хасагдсан. Бидний хувьд харамсалтай хожигдол байсан.
-Тэмцээний талаар яръя. Ихэнхи том багууд ирээгүй. Falcons, Vitality, MOUZ энд алга. Та нар өөрсдийгөө энд түрүүлэх фаворит гэж харж байна уу?
-Тийм ээ. Сүүлийн үед бид оролцсон тэмцээн бүртээ л фаворитоор нэрлэгдэж байна. Өмнө нь үүнээс ч илүү боломж байсан. Гэхдээ бусад багуудаа дутуу үнэлмээргүй байна. Spirit, NAVI, Aurora бол бас сайн багууд.
-Та гурван багийг дурдлаа. Хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-Үнэндээ Spirit гэж бодож байна. Сүүлд тэдний эсрэг тоглоход миний санаж байгаагаар Pro League-д бид хожигдсон байх. Харин одоо дахин хариугаа авмаар байна.
-Өнөөдөр ялснаар та нар цэнгэлдэхэд тоглохоор боллоо. Танай улстай ч их ойрхон болохоор үзэгчдээс их дэмжлэг ирнэ гэж хүлээж байна уу?
-Миний харж байгаагаар би түүхийн талаар нэг их мэдэхгүй ч Казахстан бол манай улстай олон талаараа төстэй. Хэл, хоол, хүмүүс нь ч их адилхан. Тэгэхээр бидэнд цэнгэлдэхэд тоглоход дөхөм байх. Биднийг дэмжинэ гэж бодож байна.
-Тэгэхээр бараг нутагтаа тоглож байгаа юм биш үү? Та нарт ч амар, тоглолтдоо бэлдэхэд ч дөхөм байх.
-Үнэндээ тэр бидэнд нэг их нөлөө үзүүлэхгүй ээ. Бид өөрсдийн шилдэг тоглолтоо гаргаж, өөрсдийн хийдэг зүйлээ хийх болно.
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм12 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм1 year agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
