Улс төр
УИХ-ын 26 гишүүн гадаадад явна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд 126 гишүүнээс 66 нь оролцож, 52.4 хувийн ирцтэй байна. Хуралдаанд оролцоогүй гишүүдээс орон нутагт 10 гишүүн буюу
Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Н.Наранбаатар, Б.Баярбаатар, Ж.Баясгалан, Р.Сэддорж, Б.Тулга, Г.Ганбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нар ажиллаж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чөлөө авсан бол УИХ-ын гишүүн Х.Баттулга эмнэлгийн чөлөөтэй байна.
Харин бусад 26 гишүүн нь гадаадад томилолттой байгаа гэж УИХ-ын Тамгын газраас мэдээлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандухай, Ч.Анар, Ц.Мөнхтуяа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Д.Пүрэвдаваа, Д.Бум-Очир, С.Бямбацогт, А.Ундраа, А.Ганбаатар, Н.Учрал, Ч.Ундрам, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Г.Дамдинням, С.Замира, Ж.Золжаргал, Д.Энхтуяа, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар гадаадад томилолтоор явжээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
