Улс төр
Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?
Монгол Улсын Ерөнхий Сайдын хүүгийн сүйт бүсгүйдээ бэлэглэсэн тансаг бэлэгний нийгмийн сүлжээн дэхь стори (зураг, дүрс ба текст, хөгжим бүхий сэтгэгдэл) олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, өмнө нь ямар ч улс төрч, нам, эвсэл, хөдөлгөөний Л.Оюун-Эрдэнийн эсрэг өрнүүлсэн улс төрийн акциудаас илүү том эффектийг нийгэмд үзүүлж байна. Үйл явдал ч хурдан өрнөж, МАН-ын бага хурал 5-р сарын 21-ний өдөр товлогдлоо.
Тэгвэл Ерөнхий Сайдыг хэзээ, ямар нөхцөлд огцруулдаг юм вэ? эсвэл өөрөө хүсэлтээрээ чөлөөлөгддөг юм бэ?
Үндсэн хууль, бусад хуулинд байгаа нэн тодорхой зүйл, заалтыг нуршихаас илүү Монголын улс төрийн сүүлийн гучин жилд бий болсон зүй тогтол, Монгол Ардын Намын дотоод соёл зэрэг хүчин зүйлсийг тооцон өгүүлье.
Ганц нэг тохиолдлыг эс тооцвол МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд бүр анх томилогдохдоо ямар нэг хэмжээгээр нийгмийн хүлээлтэд нийцсэн буюу тийм биш байлаа ч ямар нэг хулгай, луйвар, нийгмийн шүүмжлэлт мэдээллийн шуурганд өртөөгүй нэр цэвэр хүмүүс байдаг.
Н.Энхбаяр 2000 онд, С.Баяр 2007 онд, Сү.Батболд 2009 онд, У.Хүрэлсүх 2017 онд анх Монгол Улсын Ерөнхий Сайд болохдоо яг л тухайн цаг үе, нийгмийн хүлээлтэд тохирсон дүр нь байлаа. 2016 онд Монгол Улсын Ерөнхий Сайд болсон Ж.Эрдэнэбатын хувьд олон нийтийн огт танихгүй шахуу улс төрч байсан нь үнэн ч нөгөө талаас нийгэмд сөрөг имижтэй болсон хуучин улс төрчдийн нэг биш байв.
Өөрөөр хэлбэл улс төрийн ууган нам-Монгол Ардын Нам нийгмийн тухайн үеийн хүлээлт, эрэлтэд нийцсэн улс төрчийг Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилж, намынхаа локомотив болгодог. Түүнийхээ инерцийг дуустал нь зүтгүүлнэ.
Цагийн аясаар мөнөөх нийгмийн хүлээлтэд нийцсэн дүр нь хуучирч, эсрэгээрээ олон нийтийн дургүйцлийг төрүүлдэг нэгэн болох үе ирнэ. Энэ үед Монгол Ардын Намын үндсэн бүтэц, түүнийг бүрдүүлж буй лидерүүд мөнөөх шүтэн дээдлэх нь халаг байсан Ерөнхий Сайдаа ямар ч өршөөлгүйгээр зайлуулах бөгөөд удаах нийгмийн хүлээлтэд нийцэхүйц юм уу? эсвэл ямар нэг бараан түүхгүй нэгнийг оронд нь зална. Эс тэгвээс тухайн Ерөнхий Сайдыг эсэргүүцсэн олон нийтийн бухимдал нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байгаа, нэр хүнд нь унасан Ерөнхий Сайдыг нь хамгаалж буй эрх баригч нам руу чиглэх эрсдэлтэй байдаг. Л.Оюун-Эрдэнийн хувьд анхандаа залуу үеийн төлөөлөл-Ерөнхий Сайд гэсэн тодотголтой, барууны орнуудад боловсрол эзэмшсэн залуусаар багаа бүрдүүлсэн гялгар имижтэй ажлаа эхэлсэн. Энэ дунд “Ажлаа хий”-гээс эхлээд хэд хэдэн иргэдийн эсэргүүцэл, хэд хэдэн жагсаалтай нүүр тулсан ч намынхаа дэмжлэгтэйгээр даван гарсан.
Өнөөдрийн хувьд тэрээр “Данх” хочтой, үр хүүхдийнх нь тансаглал нийгэмд илчлэгдсэн, нэр хүнд муутай нэгэн болж хувирсан бөгөөд одоо өрнөж буй “Огцрох амархан” уриатай жагсагчдыг ямар нэг байдлаар хуурах, цаг хожих магадлал бараг л үгүй болчихоод байна.
Иймээс МАН-ын лидерүүд хийх ёстойгоо л хийж таарна.
Мөн хамгийн гол нь асуудлыг том агуулгаар нь авч үзвэл дараах дүгнэлтийг хийж болно.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эцсийн шийдвэрийг хуулийн хувьд УИХ, УИХ-д үнэмлэхүй олонхи болсон нам гаргаж буй боловч нийгмийн уур амьсгал үүнд маш чухал нөлөө үзүүлж байна. Үүнийг л Монголчууд сайн ойлгох учиртай бөгөөд чухам иргэд л өөрсдөө зорилгоо тодорхойлж, нэгдэн тэмцэж чадвал ямар нэг Засгийн Газрыг огцруулж, УИХ-ыг тараах хялбархан бөгөөд тэр бүү хэл нийгмийн шинжтэй цогц реформ хийхийг шахаж шаардах, түүнийг нь эрх баригчид биелүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсгэх бүх хүч чадал өөрсдөд нь бий юм.
“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалт зүгээр ч нэг тунхаг биш билээ.
Улс төрийн аналитикч М.Гал-Арив
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
