Connect with us

Нийгэм

Луу бол Хятадын бус Монголчуудын “язгуур” шүтээн

Published

on

Олон мянган жилийн өмнөөс монголчуудын зонхилох отог омгийн эртний шүтээн болж ирсэн домгийн амьтад байдаг.

Тэдгээр нь эгэлгүй 4 хүчтэн буюу луу, хангарьд, яст мэлхий, ганц эвэрт амьтад юм. Түүний дотор Луу нь Хүннү гүрний төрийн шүтээн болж туганд нь сүлд болон залагдаж, нийслэл хот нь хүртэл “Луут” хэмээн нэрлэгдсэн. Хожим луу нь хүчирхэг нүүдэлчдийн байгуулсан гүрнүүд болох Цин, Тан, Хятан, Чин зэрэг улсаар дамжин уугуул эзэд болох хөх монголчууд биднээс холдон оджээ.

Монголын эзэнт гүрний нэгэн жижигхэн овог байсан Тунгус гаралтай зүрчид нар Манж гүрэн байгуулаад Хөх монголчуудын анхны шүтээн “луу”-г төрийнхөө шүтээнээр өргөмжилсөн. Манж нар Монголын бүх нутаг даяар нэгжлэг хийж лууг бэлгэдсэн бүхнийг хураан авч устгасан түүх байдаг аж. Анх монголчуудын морин хуур хөгжим хүртэл “луу” толгойтой байсан билээ. Монголчуудын эртний гэрэлт хөшөөдийн суурь болсон чулуун яст мэлхийн толгойг хүртэл “луун” дүрслэлээр хийдэг байсныг Зүрчидийн хааны зарлигаар эвдэж хэмхлэн хоригложээ.

Лууг хөх тэнгэр болоод хөрст газрын амьтан гэж Дорно дахинд үздэг ба дүрслэхдээ амаа ангайлган, хэлээ гарган хүрхэрч буй байдлаар дүрсэлдэг. Өрнөдийн луу 2 хөлтэй байхад, Дорнын луу 4 хөлтэй байдаг. Шанхайд ганц эвэрт лууны баримал, Индонезийн Сурбаяа-д байх буддын сүмд өөд өөдөөс нь харуулан босгосон 2 том ганц эвэрт аварга лууны баримал гэх мэт дурсгалууд бий. Эдгээр нь эртний монголчуудын лууны дүрслэлтэй адил төстэй байдаг онцлогтой. Хүннүгийн язгууртны булшнаас олдсон амьтны толгойн дүрс “бэрснийх” биш, “лууных” гэдэг дээр илүү тогтож судлах шаардлагатай хэмээн эрдэмтэн Г.Аким гуай үздэг.

Википедиа дээр “Мин улсын анхны хуанди Юан улсын эзэн хаадаас лууг уламжлан авсан” хэмээн дурдсан байдаг. Үүнийг батлах чухал баримт бол, Хубилай хааны байгуулсан Шанду буюу Дээд нийслэл дэх Хэйвэн ордны баганын суурийг цагаан гантиг чулуугаар хийсэн ба түүн дээр духан дээрээ эвэрт, дөрвөн хөлт лууг дүрсэлсэн байдаг. Хубилай сэцэн хаан монгол луу сийлүүлсэн бөгөөд хэрхэвч хятад лууг сийлүүлэхгүй нь ойлгомжтой хэмээн үздэг. Ганц эвэр нь үзүүртээ салаалсан байдалтай, амаа хагас ангайсан, дөрвөн хөлтэй, хөл бүр нь таван хумстайгаар дүрслэгдсэн байдаг.

Лууны хумсны тухайд өгүүлэхэд, Мин улсын үед хааны ордонд лууг таван хумстайгаар, дээд зэргийн түшмэлийн орд өргөөнд дөрвөн хумстайгаар, зэрэг дэв доогуур хүмүүс лууг дүрслэхээр бол гурван хумстайгаар зурж дүрсэлдэг “заншил” тогтсон ажээ. Харин Хүннү нарын үед лууг таван хумстайгаар, духан дээрээ ганц эвэртэйгээр дүрсэлдэг байсан нь Хубилай сэцэн хааны үе хүртэл уламжилжээ.

Ганц эвэрт луу нь монголчуудын шүтээн гэдгийг нотолж болохоор олон чухал баримт Монголын газрын хөрсөн дороос ч, газрын хөрсөн дээр ч малтлага судалгаагаар гарч ирж байгаа юм. Гол модны Хүннүгийн хаадын булшнаас духан дээрээ ганц эвэртэй гөрөөс бүхий чимэглэл нь алт мөнгө, шавраар хийсэн олон тоогоор гарч ирсэн бол Жавхлант хайрханы хадны зураг дээр ганц эвэрт морийг дүрсэлсэн байдаг. Тэгэхээр монголчууд шүтээн амьтадаа ганц эвэртэйгээр дүрсэлж, элдэв домог үлгэрт мөнхөлдөг байжээ. Тэгэхээр духан дээрээ ганц эвэрт луу нь хөх монголчуудын шүтээн яах аргагүй мөн ажээ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ai newsgpt

“102 Police” аппликейшнаар 3 хоногийн дотор 30000 гаруй зөрчил бүртгэгджээ

Published

on

By

“102 Police” аппликейшнаар илрүүлсэн, зөрчлүүдийн 80 хувийг явган хүний зам дээрх зөрчил эзэлж байна.

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “102” аппликейшнээр дамжуулан иргэдээс 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авч, тэдгээрийн ихэнх нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан байжээ. Эдгээр зөрчлийн цаана улсын замын хөдөлгөөнд гарч буй сөрөг үр дагавар, иргэдийн аюулгүй байдал, тээврийн зохицуулалтын хэрэгцээ, технологийн дэвшилтэт хэрэгсэл ашиглах шаардлага зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

“102” аппликейшн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чиглэсэн оновчтой технологийн шийдэл болсон бөгөөд энэ сарын 10–13-ны хооронд иргэдээс нийт 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж буй зөрчил нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд зөвхөн гурван өдрийн хугацаанд 24,217 зөрчил бүртгэгджээ.

Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний соёл, зохицуулалт, хяналтын системийн эрчимжүүлэлт шаардлагатай байгааг харуулж байна.

Эх сурвалж: Newsgpt by guren.mn

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ

Published

on

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аян нь сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, School police хийж буй эцэг, эхчүүдэд туслах зорилготой. Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. “Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8–14 насны хүүхэд 28.5 хувь, 14–17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.
Дэлгэрэнгүй

Нийгэм

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Published

on

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд тэтгэлэг олгох болсон талаар Боловсролын яамнаас мэдээллээ. БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид тэтгэлэг олгох юм. Энэ жилээс бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”-ыг /CSCA/ заавал өгдөг болж байгаа аж. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг https://moe.gov.mn/post/169697 хаягнаас тус тус авах боломжтой. Бүртгэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!