Нийгэм
С.Наранцэцэг: Хүн бүр идэвх зүтгэл гарган, айл бүр мод тариасай
Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран энэ сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден” экспо үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй.
Энэ талаар, Агрономич С.Наранцэцэг “Модлог гарден” үзэсгэлэн худалдаанд зөвхөн Монголдоо тарьж, ургуулсан модны тарьц, суулгацыг борлуулж байна. Мөн хаана ч, дөрвөн улирлын турш тарьж болох, хөрсөнд суулгамагц ургадаг бортоготой суулгацууд бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн. Үүнтэй холбогдуулан иргэд мод худалдан авах соёлд суралцаж, авсан модоо ч зөв суулгах мэдлэгтэй болсон байна.
Айл бүр амьдарч буй орчиндоо таван мод тарихад л эргэн тойрныхоо агаарыг бүрэн цэвэршүүлэх боломжтой. Өсөлт муутай модыг монголынхоо бордоог ашиглан тордоод өгчихвөл сэргэхгүй, ургахгүй мод гэж байхгүй. Бүгд сайхан ургана. Хүн бүр идэвх зүтгэл гарган, айл бүр мод тариасай гэж уриалж байна” гэв.
Тус үзэсгэлэн худалдаанд борлуулагдаж буй модны үрсэлгээ, тарьц, суулгац зэргийн үнийн мэдээллийг хүргэе.
Хун цэцэг
Иш нь шулуун, хааяа зэллэж ургана. Өндгөлжин навчтай, цэцэг нь юүлүүр хэлбэртэй, цагаан, улаан, хөх зэрэг өнгөтэй, нэг болон олон наст өвс юм.
Нэг ширхэг суулгацын үнэ: 2000 төгрөг
Гацуур
Гацуур нь Нарсныхан овгийн мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүс, ой тайгад ургадаг. Хүйтэнд тэсвэртэй, шим тэжээл сайтай чийглэг хөрсөнд ургадаг.
Том, жижгээсээ хамаараад нэг ширхгийн үнэ: 10000-60000 төгрөг
Давхар дэлбээт буйлс
Навч нь эсрэг өндгөн юм уу уртавтар зууван хэлбэртэй. Улаан саарал холтос бүхий богиноссон хатгуур, өргөс бүхий мөчиртэй шим тэжээлийн бодис багаар шаарддаг бөгөөд хөрс хамгаалах ач холбогдолтой ургамал юм. Хавар навчлахаасаа өмнө цэцэглэдэг ба цагаан, ягаан том цэцэгтэй.
Ширхгийн үнэ: 15000 төгрөг
Өргөст хэмх, улаан лоолийн үрсэлгээ – 2000 төгрөг
Энэхүү бутлаг мод нь 2-3 метр өндөр ургадаг бөгөөд хүйтэн болон хуурай цаг уурт дасан зохицсон. 4-8 дугаар сард сайхан үнэртэй улаан, ягаан цэцэгс гардаг. Хараа сайжруулах, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, организмын хөгшрөлтийг сааруулах үйлчилгээтэй. Гурван сард дулаан газар үрслүүлнэ. Ил талбайд тариалаад хоёр дахь жилдээ жимсээ өгч эхэлдэг байна.
Үнэ: 7000 төгрөг
Тэхийн шээг
Тэхийн шээг нь жимсний бутлаг мод бөгөөд эрс тэс, хүйтэн уур амьсгалд усны нөөцийг нэмэгдүүлдэг. Цэцэрлэгжүүлэлт болон гоёл чимэглэлд тохиромжтой. Ардын уламжлалт анагаах ухаанд “Шивүүрт улаагана” гэж нэрлэдэг. Бөөр шээсний замын үрэвсэлт өвчин, хавагнах, ходоод гэдэс, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинг анагаах болон биеийн тамир тэнхээг сайжруулахад нэн ашиг тустай.
Үнэ: 10000 төгрөг
Паркийн сарнай
Манай оронд паркийн сарнайн олон сорт бий. Навч нь хар, ногоон өнгөтэй. Цэцэг нь жижиг, анхилуун үнэртэй бөгөөд гэрэл, дулаанд дуртай ургамал юм. Сарнай нь 1.5 метр хүртэл өндөр ургадаг.
Үнэ: 30000 төгрөг
Хуш мод
Монгол оронд таван зүйлийн шилмүүст мод байдгийн нэг нь хуш мод юм. Манай оронд өргөн тархсан энэхүү мөнх ногоон мод нь дунджаар 20-40 метр өндөр ургадаг. Хуш мод нь агаар цэвэршүүлэхээс гадна дуу чимээний 25 хувийг тусгаарладаг. 10-12 жилийн дараа самраа өгдөг.
Үнэ: 10000 төгрөг
Мод тарихад хамгийн чухал нь арчилгаа байдаг. Иймд тус үзэсгэлэн худалдаанаас авсан мод бүрд тохирсон арчилгааны талаарх нарийн зөвлөгөөг мэргэжилтнүүд өгөх юм байна.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ


