Connect with us

Спорт

Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

Published

on

Дэлхийн хөлбөмбөг гашуудаж байна – Роналдо, Месси эмгэнэл илэрхийлэв

Португалын шигшээ баг болон Английн Ливерпуль клубын довтлогч Диого Жота өчигдөр/2025.07.03/ дүүгийн хамтаар Испанид авто ослоор өөд болсон билээ. Цэл залуухан, тамирчны замналынхаа оргил жилүүдийг өнгөрүүлж, хайртай бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулаад удаагүй байсан түүнийг 28 насандаа таалал төгсөнө гэж төсөөлсөнгүй.

Диого Жота өөрийн дүү Андрегийн хамтаар Испанийн хурдны зам дээр Ламборгини жолоодож яваад осолджээ.

Дэлхийн хөлбөмбөг ч тод одоо алдсандаа гашуудаж, гуниглаж байна. Тамирчид, клубууд, улс орнуудын хөлбөмбөгийн холбоод эмгэнэл илэрхийлсээр байна.

Ливерпулийн дасгалжуулагч Арне Слот:

-Клубын хувьд бидэнд маш цочирдом үйл явдал тохиолоо. Диого зүгээр нэг бидний тамирчин байсангүй. Тэр бид бүгдэд хайрлагдсан нэгэн байсан. Тэр багийн хамтрагч, нөхөр, ажлын анд гээд үүрэг бүртээ онцгой байсан. Түүний багт юу авчирсан талаар ихийг хэлмээр байна. Гэхдээ үнэн гэвэл Диогогийн тоглолтыг харсан хүн бүр үүнийг хэлж чадна. Тэмцэгч, шаргуу, тууштай, гайхалтай чанар, гоол. Ливерпулийн тамирчин ямар байхын тод жишээ.

Португалын шигшээ багийн ахлагч, багийн нөхөр Кристиано Роналдо:

-Ямар ч утга учир алга. Бид саяхан л шигшээ багтаа хамт байсан. Чи саяхан гэрлэсэн. Түүний гэр бүл, эхнэр, хүүхдүүдэд нь эмгэнэл илэрхийлье. Тэднийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсье. Чамайг тэдэнтэйгээ үргэлж хамт байхыг мэдэж байна. Тайван нойрс, Диого, Андре. Та нарыг санан дурсах болно.

Лионель Месси өөрийн Instagram хуудаснаа хар, цагаан өнгөтэй Жотагийн зургийг нийтлэн испаниар “QEPD” буюу “Тайван нойрсоорой” гэжээ.

Ливерпулийн хуучин дасгалжуулагч, Жотаг багт авчирсан Юрген Клопп:

-Энэ мөчид би шаналж байна. Илүү том шалтгаан байгаа байх. Гэхдээ надад харагдахгүй байна. Диого болон түүний дүү Андрег таалал төгссөн гэх зүрх шимшрэм мэдээг сонслоо. Диого гайхалтай тоглогч байгаад зогсохгүй гайхалтай найз, хайр татам нөхөр, халамжит аав байсан юм. Бид чамайг санах болно. Рут/Диогогийн эхнэр/ болон хүүхдүүд, гэр бүл, найзууд, тэднийг хайрладаг хүн бүрт эмгэнэл илэрхийлье.

Ливерпульд хамт тоглож явсан Трент Александр-Арнольд:

-Яг одоо хэлэх үг олдохгүй байна. Хайртай нэгэн маань яваад өгсөн гэхээр зүрх, тархи хоёр хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Энэ өвдөлт намжвал Диогог үргэлж инээмсэглэсэн төрхөр нь санан дурсах болно. Дэндүү олон жаргалтай мөчүүд, инээсэн өдрүүд.

Ливерпуль хотын Энфилд цэнгэлдэхийн гадаа фанатууд цуглаж, эмгэнэл илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Спорт

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа

Published

on

By

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд Саудын Арабын Хант Улсад болж буй “Дакар Ралли-2026” дэлхийн уралдааны гуравдугаар гараанд гарч, “ТОП-5” тамирчны эгнээнд орж ирлээ.
Авто болон мото спортын олимпын наадам гэгддэг “Дакар Ралли” уралдааны 48 жилийн түүхэнд Ази тамирчин эхний тав дугаар байрны рейтингд бичигдсэн анхны тохиолдол юм. Э.Халиунболд нийлбэр дүнгээр гуравдугаар гарааны дараах байдлаар дөрөвдүгээр байрт бичигдсэн анхны Монгол тамирчин, анхны Ази тивийн хүн болж байна.
“Дакар Ралли-2026”-д МУГТ Э.Халиунболд 57, ОУХМ П.Мөрөн 79 дугаартай эх орныхоо нэрийг гарган уралдаж байгаа юм. Э.Халиунболдыг энэ уралдаанд оролцоход П.Батсайхан Ерөнхийлөгчтэй “Шунхлай холдинг ХХК” ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Өнөөдөр болох “Этап-6” гараа нь 589 км ба Хайл хотоос Рияад хот чиглэлд уралдана. Уралдааны замын эхний гараа 326 км. Энэ гарааны замын 15 хувь нь хатуу шороотой, 57 хувь нь элсэрхэг, 28 хувь нь элсэн манхантай юм.
Дэлгэрэнгүй

Спорт

Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно

Published

on

By

Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.

Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!