Энтертейнмент
Жүжигчин Вал Килмер, 65 насандаа таалал төгслөө
1980-аад, 1990-ээд оны алдарт жүжигчин Вал Килмер мягмар гарагт таалал төгссөн талаар түүний охин Мерседес Килмер “New York Times” болон “Associated Press” агентлагт мэдэгдсэн байна. Тэр 65 настай байжээ. Үхлийн шалтгаан нь уушгины хатгалгаа байсан гэж Мерседес Килмер хэвлэл мэдээллийнхэнд мэдээлсэн байна.
Килмер 2014 онд хоолойн хорт хавдартай хэмээн оношлогдож, дуудлага нь өөрчлөгдсөн ч түүний амьдралд томоохон өөрчлөлт оруулсан трахеотомийн мэс засалд орсон. Тэр жүжиглэхээ больсон ч 2022 онд гарсан, олон жилийн турш хүлээгдсэн “Top Gun: Maverick” кинонд Том “Iceman” Казанскийн дүрээ дахин бүтээсэн юм.
Анхны “Top Gun” кинонд Килмерын бүтээсэн “Iceman” дүр нь Том Круизын Пит “Maverick” Митчеллийн бардам, хүйтэн өрсөлдөгч байсан. Харин үргэлжлэл кино нь Килмерын бодит амьдрал дахь эрүүл мэндийн асуудлыг киноны үйл явдалд шингээж, жинхэнэ сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэж чадсан юм.
The Hollywood Reporter-ийн кино шүүмжлэгч Дэвид Рунигийн бичсэнээр, “Top Gun: Maverick” киноны хамгийн сэтгэл хөдөлгөм хэсэг нь Килмерын Iceman-ий үзэгдэл байсан. Түүний эрүүл мэндийн асуудлууд бодит амьдрал дээрх жүжигчний нөхцөл байдлыг тусгаж, кинонд гүн гүнзгий утга шингээсэн гэжээ.
Тэрээр мөн “Iceman, Maverick хоёр дүрийн хооронд дулаан уур амьсгал, хайрын элемент хүртэл шингээж дүрээ бштээсэн. Өмнөх ангийн өрсөлдөөнийг мартаж, харилцан ойлголцсон сайхан мөчүүдийг харуулсан” гэж онцолсон байна.

Энэ нь Килмерын сүүлийн киноны нэг болж, Холливудын хамгийн сонирхолтой бөгөөд өндөр орлоготой жүжигчдийн нэгний гайхалтай карьерыг өндөрлүүлсэн юм. Түүний тоглосон кинонууд дэлхий даяар нийтдээ 2 тэрбум ам.долларын ашиг олсон гэж Comscore мэдээлжээ.
Кино урлагт хөтөлсөн замнал
Килмерын жүжигчний гараа театрын урлагаас эхтэй. Калифорнийн Сан Фернандо хөндийд төрж өссөн тэрээр Hollywood Professional School-д суралцсаны дараа 21 насандаа Жуллиардын драмын сургуульд элссэн хамгийн залуу оюутан болж байв.
Кино ертөнцөд тэр 1984 оны “Top Secret!” хэмээх инээдмийн киноноос эхлэн олон бүтээлд дүр бүтээсэн. Харин түүний томоохон амжилт 1986 оны “Top Gun”-д Iceman-ий дүрийг бүтээснээр ирсэн юм.
1990-ээд онд Килмер олон төрөл жанрын кинонуудад амжилттай тоглож, супер баатрын дүр болох 1995 оны “Batman Forever”-ийн Бэтмен, 1993 оны “Tombstone”-д Док Холлидей, 1991 оны “The Doors”-т Жим Моррисон, мөн 1995 оны “Heat” кинонд банкны дээрэмчний дүрийг амжилттай бүтээжээ.
Хувийн амьдрал
2021 онд гарсан “Val” баримтат кино нь түүний амьдрал, карьерыг гүн гүнзгий харуулсан бөгөөд олон жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ хамт авсан бичлэгүүдийг багтаасан байв. Түүний хоолойн хорт хавдрын мэс заслаас болж дуу хоолой нь өөрчлөгдсөн байсан тул уг баримтат киноны түүхийг хүү Жэк нь уншиж, эцгийнхээ хоолойг гайхалтай хуулбарлан хүргэсэн байна.
Килмер “Batman”-ий дүрийг авахдаа баяртай байсан ч уг туршлагадаа сэтгэл хангалуун бус байж, үргэлжлүүлэн тоглох саналд татгалзсан. Харин оронд нь тэрээр “The Saint” хэмээх кинонд тоглох шийдвэр гаргасан.
Түүнчлэн, тэрээр “The Island of Dr. Moreau” кинонд домогт жүжигчин Марлон Брандотой тоглохыг хүссэн боловч найруулагч Жон Франкенхаймертай таарамжгүй харилцаатай байснаас гадна Брандо нь заримдаа зураг авалтад огт ирдэггүй байсан нь Килмерын урмыг хугалсан гэж нэгэнтээ ярилцлага өгсөн байдаг.
Килмер ихэвчлэн алдартай найруулагчидтай хамтран ажиллахыг ихэд хүсдэг байсан ба тэр Мартин Скорсезе, Стэнли Кубрик зэрэг найруулагчдад зориулан “Goodfellas”, “Full Metal Jacket” киноны дүрийн сонгон шалгаруулалтад зориулж ганцаарчилсан пробны бичлэг хүртэл хийж байсан ч хүссэн дүрээ авч чадаагүй юм.
Килмер хоёр хүүхэдтэй бөгөөд тэдний ээж нь “Willow” кинонд хамт тоглосон жүжигчин Жоан Уолли юм. Хүүхдүүд болох Жэк, Мерседес нар жүжигчин мэргэжлийг өвлөсөн бөгөөд аавтайгаа хамт уран бүтээлд оролцож байсан. Мерседес 2020 оны “Paydirt” кинонд Килмертай хамтран тоглож, Жэк нь Disney+-ийн “Willow” цувралд аавынхаа дүрд дуу оруулж байжээ.
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
