Хэв маяг
Дуучин Usher хувцас загварын ертөнцөд

1994 оноос хойш 15 наснаасаа зогсолтгүй уран бүтээлээ туурвиж, олны анхаарлын төвд байсаар ирсэн уран бүтээлч бол мэдээж дуучин, зохиогч, бүжигчин, жүжигчин гэх мэт олон тодотголтой Usher билээ. Тэрээр дөрвөн платинум цомог, найман Грэмми, 18 Billboard Music Awards, 12 Soul Train Music Awards, 8 American Music Awards шагналыг хүртэж байсан юм. 2024 оны 2-р сараас “Past Present Future” нэртэй аялан тоглолтоо Америкийн 24 хотод амжилттай тоглож өндөрлүүлсэн. Тэгвэл энэ жилийн 5-р сарын 7 хүртэл Парис, Амстердам, Берлин зэрэг 10 гаран Европын хотоор аялан тоглолтоо хийхээр болсон байна. Түүний аялан тоглолтын эргэн тойрон дахь халуун сэдвийн нэгээр түүний загварлаг хувцаслалтууд дурдагдаж байгаа бөгөөд нэг тоглолтод 7 удаа хувцасаа солихоор төлөвлөсөн байна. Тодруулбал, түүний аялан тоглолтод өмсөх хувцас загварыг стилист Яшуа Симмонс, Жереми Хэйнс, мөн Бейонсегийн RENAISSANCE аялан тоглолтын стилистээр ажилласан Шиона Турин нар хариуцан ажиллаж байгаа бөгөөд тэд Usher-ийг улам шинэлэг, загварлаг байдлаар харуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Usher 15 наснаасаа хойш Versace, Marc Jacobs, Celine, Burberry, Dolce & Gabbana тэргүүтэй хувцас загварын салбартаа манлайлагч брэндүүдтэй хамтран ажиллаж ирсэн гэдгээрээ алдартай билээ. Ингээд түүний Европын хотуудад болох “Past Present Future” аялан тоглолтын хувцаслалттай хамтдаа танилцая.
Нийгэм
Асашёорюү Д.Дагвадорж, Xакуxо М.Даваажаргал нар Япон Улсын Эзэн xааныг угтаж аваx ёслолд оролцож байна

Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар Япон Улсын Эзэн Xаан Наруxито болон xатан Масако нар төрийн дээд түвшний айлчлалыг Монгол Улсад xийж байна.
Япон Улсын эзэн xаан Наруxито болон xатан Масако нарын айлчлал 2025.97-06-ны өдрөөс эxэлсэн бөгөөд өнөөдөр тэднийг Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүx болон тэргүүн xатагтай Г.Болорцэцэг нар Сүxбаатарын талбайд угтаж авлаа.
Эрxэм дээд зочид болоx Япон Улсын эзэн xаан Наруxито болон xатан Масако нарыг угтаж аваx ёслолд Японы мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Xакуxо М.Даваажаргал нар угтаж авлаа.
Мэргэжлийн сүмо бөxийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж болон Xакуxо М.Даваажаргал нар нийлээд 70 удаа түрүүлж Японы эзэн xааны цомыг xүртсэн билээ.
Хэв маяг
🧸 “Labubu” vs 🎀 “Wakuku” Хэн нь зүрхийг, хэн нь зах зээлийг эзлэх вэ?”

✨ Чихмэл хүүхэлдэйн дайн эхэллээ
2025 оны хамгийн халуухан тоглоомын тулаан Pop Mart-ийн домогт “Labubu” ба Miniso-гийн сошиал халуурлыг дагуулсан “Wakuku” хоёрын хооронд өрнөж байна. TikTok, Xiaohongshu, Instagram дээр энэ хоёрын трэндүүдээр дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Эдгээр цувралууд нь зөвхөн хүүхдүүд ч бус насанд хүрэгчдийг хүртэл цуглуулагч болгоод байгаа юм.
🦷 “Labubu” – Домогт цуглуулгын ноён оргил
Pop Mart-ийн брэнд болох “Labubu” нь урт чихтэй, арзгар шүдтэй, өвөрмөц дүр төрхөөрөө дэлхий дахины анхаарлыг татсан. 99 юанийн үнэтэй худалдаанд гарсан анхны хувилбар нь хоёрдогч зах зээлд 500 юань хүрч байсан бол хамгийн том хэмжээтэй “Labubu” Бээжинд 150 мянган ам.доллараар зарагдаж дээд амжилт тогтоосон.
-
📈 Pop Mart-ийн хувьцаа 2025 онд 178% өсч, зах зээлийн үнэлгээ нь $43 тэрбумд хүрсэн.
-
🧮 2024 оны орлого нь $1.8 тэрбумд хүрч, 67% ашигтай ажилласан.
-
🛒 Гурав дахь үеийн Labubu загваруудын урьдчилсан захиалга 500 сая юанийг давсан.
Гэвч тансаг бүтээгдэхүүн болох зорилгыг нь хоёрдогч зах зээл дээрх дамлан худалдаа болон дуураймал “Lafufu” брэндүүд сүүдэртүүлж эхлэв.
🐰 “Wakuku” – Miniso-гийн “муур багш”
Wakuku нь Miniso брэндийн “TOP TOY” төслөөр бүтээгдсэн, Labubu-тай төстэй зэвүүн инээмсэглэлтэй чихмэл. Одоогоор Miniso дэлгүүрийн үүдэнд хүмүүс дугаарлан зогсож, TikTok дээр “#Wakuku” трэнд үүсгээд байгаа юм.
-
🧳 Wakuku нь лицензтэй, үйлдвэрлэлийн цар хүрээ том тул илүү өргөн хэрэглэгчдэд чиглэсэн.
-
🏪 Miniso-гийн сүлжээ дэлгүүрүүд Wakuku-г илүү хүртээмжтэй болгож байгаа.
-
📱 Сошиал медиа дээр unboxing бичлэгүүд нь мянга мянган лайк цуглуулж, хэрэглэгчийн reach-ийг нэмэгдүүлж байна.
Гэсэн ч Wakuku нь цуглуулагчийн үнэ цэнийг бий болгоход Labubu шиг хүчтэй IP биш бөгөөд илүү “түр зуурын” тренд мэт харагдаж байна.
📊 Харьцуулбал:
Үзүүлэлт | Labubu (Pop Mart) | Wakuku (Miniso) |
---|---|---|
Брэндийн хүч | 🌟 Оригинал IP, дээд зэрэглэлийн цуглуулга | 🔄 Лицензтэй, олон нийтэд зориулсан |
Үнэ | $15–$500 (хоёрдогч зах зээлд) | $10 орчим |
Хэрэглэгчийн хүрээ | Цуглуулагчид, хөрөнгө оруулагчид | Олон нийтийн хэрэглээ |
Ховор байдал | Хязгаарлагдмал, дээд хувилбарууд | Илүү их хэмжээгээр үйлдвэрлэгддэг |
Эрсдэл | Дамлан наймаа, дуураймал | Тренд буурах магадлал өндөр |
🏁 Дүгнэлт: Хэн нь дийлэх вэ?
“Labubu” бол тансаг цуглуулгын зах зээлийн эзэн хэвээр үлдэж байна. Харин “Wakuku” нь масс хэрэглэгчдэд чиглэсэн түр зуурын халуурал мэт боловч Miniso-гийн дэлгүүрийн сүлжээ, маркетингийн агуу хүчээр хүчтэй өрсөлдөгч болоод байна. Уг дайн үргэлжилж, жинхэнэ ялалт хэрэглэгчдийн хэтэвч болон дур сонирхлоос шалтгаална.
Нийгэм
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.
Наадмын үеэр:
– Шилдэг дүүрэг
– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
– Шилдэг дээл урлаач
– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
– Хамгийн сайхан дээлтэй оролцогч
– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм.
Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болох юм. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2025.07.02
-
Нийгэм1 month ago
“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм2 months ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм1 month ago
Танилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Нийгэм2 months ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Гэмгүй залууг хажуугаар нь өнгөрөхдөө хутгалж, яаж байгаа юм гэхэд “Гүйцээчихнэ шүү” гэжээ
-
Нийгэм1 month ago
А.Бямбажаргал хүүг 10 дахь хоногтоо эрэн хайж байна
-
Спорт4 weeks ago
Ч.Батзориг: За, тэр гар ачлаа
-
Спорт2 weeks ago
Ө.Тулгаа: Сайxан “Начин” болчиxод болно доо л гэж боддог байлаа