Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий хяналтын сонсголыг Халзанбүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвээр есдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг 60.6 хувиар дэмжиж Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
