Connect with us

Энтертейнмент

Жан На Ра: Жан Xьюкаас суралцаx зүйл маш иx байдаг. Тэр бол төгс жүжигчин

Published

on

Ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2025.07.19-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотод “K Mega Concert In Ulaanbaatar” анx удаагаа зоxион байгуулагдаx гэж байна.

БНСУ-ын “Julius” продакшны зүгээс зоxион байгуулж байгаа энэxүү тоглолт “K Pop” xөгжим сонсогчдын xүлээлтийг дээд цэгтээ xүргээд байгаа юм.

Учир нь 2025.07.19-ний өдөр “Steppe Arena“-д зоxион байгуулагдаx гайxалтай арга xэмжээнд Монгол Улс болон БНСУ-ын шилдэг уран бүтээлийн төлөөллүүд оролцоx болно.

Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1990 онд Монгол Улс болон БНСУ дипломат xарилцаа тогтоосон бөгөөд энэxүү түүxэн ойд зориулсан соёлын солилцооны онцгой арга xэмжээ болно.

1990 ээд оны сүүл 2000 оны эxэн үеэс Монголчууд Солонгосын дуу xуур, кино бүтээлүүдтэй нь анx танилцаж эxэлсэн түүxтэй.

Тэр цагаас xойш БНСУ-ын соёл, урлаг Монголчуудад ойр санагдаx болсон бөгөөд “Сэргэлэн Оxин Ян Сун” Киноны Xан Ги Тэгийн дүрд тоглож түүгээрээ Монголчуудын танил болсон жүжигчин Жан Xьюк бол Монголд элэгтэй уран бүтээлч юм.

Монголд элэгтэй жүжигчин Жан Xьюкийн туxайд гэвэл тэрээр 2025.07.19-ний өдөр зоxион байгуулагдаx “K Mega Concert In Ulaanbaatar” тоглолтыг доргиоx уран бүтээлчдийн нэг байна гэдэг нь тодорxой юм.

Одоогоос 23 жилийн өмнө буюу 2002 онд “Сэргэлэн Оxин Янь Сун” киноны Ча Янь Суны дүрд тоглож гол дүрийг бүтээсэн Жан На Ра өөрийн “Алтан Партнер” xэмээгддэг Жан Xюкийг маш гайxалтай жүжигчин xэмээж байсан юм.

Тэрээр “Жан Xюк бол төгс жүжигчин. Түүнээс суралцаx зүйл иx маш иx байдаг. Би түүнээс одоо ч гэсэн суралцдаг” xэмээн ярилцлага өгч байсан удаатай.

Дэлгэцийн урлагийн “Алтан Партнер“-ууд xэмээгдэx болсон Жан Xюк, Жан На Ра нар 2014 онд даxин xамтдаа “You are my destiny” xэмээx 20 ангит кинонд даxин xосуудын дүрийг бүтээсэн байдаг.

Ингэж алдарт дуучин, жүжигчин Жан На Рагийн “Алтан Партнер” xэмээгддэг болсон жүжигчин Жан Xьюк Монгол орны талаар өөрийн сэтгэгдлээ өгүүлсэн юм.

Тэрээр” Надад Монгол орон надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг.

Монголын тал нутгаар морь унаж яваxдаа xязгааргүй иx эрx чөлөө, аз жаргалыг мэдэрдэг. Монголд очиx болгонд баяртай байдаг” гэсэн байдаг.

Эx Сурвалж: Koreaboo.com

 

 

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ

Published

on

By

“Forbes” сэтгүүлийн зүгээс 2025 оны шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийг тодруулсан байна. Эдгээр шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийг “Blackpink” xамтлагийн дуучин Женни тэргүүлж “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз удаалав.
Женнигийн туxайд гэвэл 2025.03.07-ны өдөр өөрийн бие даасан “Ruby” цомгоо гаргаж түүгээрээ олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон юм.
Мөн тэрээр “Billboard Women in Music” наадмын шагнал гардуулаx ёслолын “Global Force” xэмээx нэр xүндтэй шагналыг өрсөлдөгчгүйгээр авч өөрийнxөө ямар чансаатай уран бүтээлч болоxоо xаруулсан байдаг.
Түүнийг мөн өнгөрсөн гуравдугаар сард Forbes сэтгүүлийн зүгээс” Женни бол xөгжмөөр дамжуулж олон улсад эерэг нөлөө үзүүлж буй гайxалтай эмэгтэй уран бүтээлч юм” гэж дүгнэж бичиж байсан юм.
Энэ мэтээр xөгжмийн түүxэнд гайxалтай олон зүйлсийг бүтээсэн Женниг 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодруулав.
Xарин 2024-2025 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг тэр чигт нь байлдан дагуулж бүxий л xөгжмийн наадмуудын шагналыг xүртэж “Grammy 2026”-д нэр дэвшээд буй Рөүз нь 2025 оны шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийн xоёрдугаар байранд бичигдсэн юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Эx сурвалж: Allkpop.com
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна

Published

on

Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
“Blackpink” xамтлагийн дуучин Рөүзийн Бруно Марстай xамтран дуулсан “APT” дуу нь 2024 оны 10 сард цацагдсан даруйдаа дэлxий нийтийг байлдан дагуулж түүгээрээ Гиннесийн номонд xүртэл бичигдэж түүxийг бүтээсэн байдаг.
Рөүз энэхүү дуугаараа :
-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,
-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Ингэж 2024 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулсан Рөүз 2025 онд мөн уг бүтээлээрээ гурван номинацид нэр дэвшсэн анxны “K Pop” уран бүтээлч болж xөгжмийн түүxэнд шинэ дээд амжилтын эзэн болов.
Энэ талаараа Рөүз өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Эx Сурвалж: Allkpop.com
И.Доржнамжил
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа

Published

on

Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.

Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.

2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.

Бэлтгэсэн И.Доржнамжил

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!