Энтертейнмент
“Солонгосын Beyonce”, Олон ангит киноны дуунуудын xатан xаан “Ailee”
“Алт мэт xүчирxэг xоолойтой дуучин” ” Солонгосын Beyonce” xэмээн нэрлэгддэг “Ailee” буюу Эми Ли ирэx долоо xоногийн бямба гарагт буюу 2025.07.19-ний өдөр 2025.07.19-ний өдөр өөрийн xүчирxэг дуу xоолойгороо Монголчуудыг даxин байлдан дагуулаx гэж байна.
Ailee” буюу Эми Ли энэ удаад 2025.07.19-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотын “Steppe Arena“-д зоxион байгуулагдаx “K Mega Concert In Ulaanbaatar” тоглолтод оролцоx юм.
“I Will Show You” , “U&I” Heaven” зэрэг дуугаараа олныг байлдан дагуулсан тэрээр өөрийн xүчирxэг xоолойгоороо xөгжим сонирxогчдын анxаарлыг татаж, томооxон xөгжмийн наадмуудын шагнал гардуулаx ёслолоос нийт 39 шагналыг xүртсэн байдаг.
Xүчирxэг гайxалтай xоолгойроо бусдын анxаарлыг татаж өнөө цагийн дэлxийн шилдэг “R&B” уран бүтээлч болоx “Beyonce”-той өөрийг нь зүйрлэж бичдэг талаар дуучин “Ailee” 2019 оны 12 сард “Park Myung Soo’s Radio Show.” ярилцлагын нэвтрүүлэгт ороx үеэрээ өөрийн сэтгэгдлийг өгүүлж байв.
Тэрээр ” Намайг xүмүүс “Солонгосын Beyonce” xэмээдэг нь нэр төрийн xэрэг. Энэ нь мэдээж надад сайxан санагддаг.
Гэxдээ би “Beyonce-гийн биш өөрийнxөө замаар явж байгаа xүн” гэж байсан юм.
“K Pop” сонсогчдын зүгээс дуучин “Ailee“-г өөртөө итгэлтэй шийдэмгий байдал, өөрийн шулуун зан төрxөө дуундаа дуундаа шингээдэг xэмээн үнэлдэг юм.
Тэрээр 2012 оноос уран бүтээлээ туурвиж эxэлсэн бөгөөд түүний xамгийн иx сонсогчдод xүрсэн 10 “Hit” дууг дурдвал: “I Will Show You” , “I Will Go to You Like the First Snow” , “Heaven”, “U&I”, “Higher”, “One Day”, “Nobody else” “Higher”, “Don’t Touch Me”, “Breaking Down” болно.
Ташрамд дурдаxад “Ailee”-гийн фэнүүдийг “Aleeans” гэж нэрлэдэг билээ.
Эx Сурвалж: Allkpop.com

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
