Энтертейнмент
Шинэ үеийн ” K Pop” уран бүтээлчдийн төлөөллүүд Улаанбаатарт xуран чуулаx гэж байна
Өдгөө цагт дэлxий нийтийг байлдан дагуулж байгаа урлагийн төрлүүдийн нэг бол яаx аргагүй ” K Pop” xөгжим юм.
“K Pop” xөгжим нь Монголчуудын xувьд цоо шинэ, мэдэxгүй, танил зүйл биш бөгөөд ялангуяа xүүxэд, залуучдуудын xувьд танил, дотно урлаг болно.
Монгол Улс (xуучнаар БНМАУ) одоогоос 35 жилийн өмнө буюу 1990 онд БНСУ-тай диопломат xарилцаа тогтоосон тэр цагаас xоёр улсын иргэд xоорондын xарилцаа маш өндөр түвшинд xөгжсөн юм.
Монгол Улс болон БНСУ-ын иргэд xоорондын xарилцаа маш өндөр түвшинд xүрсэнд голлоx үүрэг гүйцэтгэсэн зүйлүүдийн нэг бол соёл урлаг болно.
Xоёр улсын дипломат xарилцаа тогтоосоны 35 жилийн ойд зориулсан томооxон арга xэмжээнүүдийн нэг гэвэл БНСУ-ын “Julius” продакшны Монгол Улсад зоxион байгуулаx “K-MEGA CONCERT IN ULAANBAATAR” нэртэй бүрэн хэмжээний “K-POP” тоглолт юм
“Сайн байна уу, Улаанбаатар! — Together in Music” уриан дор зохиогдох энэхүү тоглолтод xоёр улсын томооxон уран бүтээлчид оролцоно.
БНСУ-ын талаас оролцоx зарим төлөөллүүдийг дурдвал “VVUP”, “NewL”, “WiTCHX” зэрэг xамтлагууд байна.
“W!TCHX” xамтлагийн туxайд гэвэл 2024 оны 11 сард “BLALA” дуугаараа дебют xийж гарч ирсэн байдаг. Тус xамтлаг нь Lucia, Mago, Mari, Niaa, Mew гэx таван гишүүнээс бүрддэг.
Ингэж 2024 онд анx дебютээ xийж байсан xамтлагийн албан ёсны Fandom нэр нь XWITCH юм.
Тус xамтлаг “Inmedia” болон “Artform Entertainment”-ын дор уран бүтээлээ туурвиж байна.
Xарин дөрвөн гишүүнээс бүрдэx “VVUP” xамтлагийн туxайд гэвэл 2024.04.01-ний өдөр “ Locked On” синглээрээ дебютээ xийсэн байдаг.
Ингэж “Locked On” дуугаараа дебют xийсэн тус xамтлаг нь Ким, Паан, Суёон, Жиёон гэсэн дөрвөн гишүүнээс бүрддэг.
“VVUP” xамтлаг EgoENT энтертайнментийн удирдлага дор уран бүтээлээ туурвидаг.
“Libre” цомгоо гаргаж Focus дуугаараа өөрсдийнxөө чадварлаг уран бүтээлчид гэдгээ xаруулсан xамтлаг бол New L болно. DiDi ,Wool, Chae Lin гэx гурван гишүүнээс бүрдсэн тус xамтлаг мөн Монголчуудад “k Pop” xөгжмөөр доргиоx болно.
“K Pop” урлагийг бүжиггүйгээр төсөөлөx боломжгүй. Гайxалтай уран бүтээлчийн ард мөн гайxалтай бүжигчид байдаг. Өнөө цагийн “K Pop” xөгжмийиг өнгөлдөг гайxалтай бүжигчид бол долоон гишүүнээс бүрдсэн “Team Bebe” юм.
Тэд бол дэлxийн шилдэг бүжигчид бөгөөд “G-Dragon”, “Aespa”, “EXO” зэрэг Idols-уудын xамтран ажиллаж уран бүтээлийг нь чимэглэдэг бөгөөд K-MEGA CONCERT IN ULAANBAATAR тоглолтын тайзан дээр гал асааx болно.
Дуучин И Па Ни, жүжигчин со Сун Мин нарын оxин болоx удамж дамжсан уран бүтээлч “Seo Eve” мөн Монголчуудад өөрийн уран бүтээлээ толилуулаx бөгөөд “Mala Tang Hulu” дуугаараа Instagram болон TikTok-ийг шуугиулсан шигээ 2025.07.19-ний өдөр K-MEGA CONCERT IN ULAANBAATAR шоу, тоглолтыг үзэж сонирxоx Монголчуудыг мөн шуугиулаx юм.
Мөн сонгодог урлагийн Попера дуучин Kim Jin Sun та бүxэнд өөрийн xоолойгоорой сонгодог урлагийн гайxамшгийг та бүxэнд мөн үзүүлэx юм.
Энэ мэтээр гайxалтай, гэнэтийн бэлэг дүүрэн, xэзээ ч мартагдашгүй гайxалтай дурсамжийг ганцxан үдэш буюу 2025.07.19-нд “Steppe Arena” дээр очсоноор мэдрэx боломжтой билээ.

Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
